Бөмбөгтэй хоккейн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “В” ангилалын тэмцээн Швед улсад боллоо. Тус тэмцээнд манай хоккейчид нийт зургаан тоглолт хийж, таван ялалт авснаар ДАШТ-ээс хүрэл медалийн болзол хангасан байна. Бөмбөгтэй хоккейн ДАШТ анх 1957 оноос зохиогдож иржээ. Харин манай улс тус тэмцээнд 2006 оноос эхлэн оролцож эхэлсэн бөгөөд 2011-2013 онуудад тодорхой шалтгааны улмаас ДАШТ-ийг өнжсөн аж. Анхныхаа тэмцээнд 6 тоглолт хийж, 5 хожигдолтой тэмцээнээ өндөрлүүлж байсан манай тамирчид түүнээс хойш амжилтаа ахиулж иржээ. Манай тамирчид ес дэх удаагийн ДАШТ-ээсээ ийнхүү хүрэл медаль авсан байна.
2017 он 02 сар "Зиндаа" сэтгүүл №03/503
Сэтгэгдэл ( 0 )