Английн хөлбөмбөгийн Премьер лигийн “Манчестер Юнайтед” багийн дасгалжуулагч Жозе Моуриньо энэ жил ОХУ-д болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг телевизээр тайлбарлахаар болжээ. Тэрээр “Russia Today” сувагтай ДАШТ-ий үеэр хамтран ажиллахаар тохиролцсон байна. Sports.ru цахим хуудсанд энэ талаар мэдээллээ.
“Russia Today” суваг өнгөрсөн жил болсон ДАШТ-ий сугалааны дараа Ж.Моуриньотой холбогдож, тайлбарлагчаар ажиллуулахаар болжээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )