Өнөөдөр “Эх орончид”-ын өдөр, өдгөөгөөс 97 жилийн өмнө эрхэлхэг хөвгүүд эх орноо хамгаалах тал дээр санал солилциж улстөрийн ууган хүчин МАН-ыг байгуулж байсан түүхтэй. Тэгвэл энэ өдөрт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан ид дундаа өрнөж байна. Тус барилдаанд улсын арслан цолтой 6, гарьд цолтой 1, харцага цолтой 5 бөх тус тус зүүн баруун талыг манлайлан барилдаж байгаа ажээ.
Нэрлэвэл, улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Д.Ганхуяг, Э.Оюунболд, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, харцага Ш.Уламбаяр, Т.Баасанхүү, Б.Бат-Өлзий, Х.Гантулга, М.Бадарч, улсын начин А.Амарзаяа, Ч.Хөхчирэнгэр, Б.Серик тэргүүтэй бөхчүүд барилдаж байна. Харин үзэгч олон энэ удаагийн барилдаанд Улсын арслан Ц.Содномдорж түрүүлэхийг шинжиж хэлжээ. Учир нь тэрбээр энэ удаагийн барилдаанд өнгөтэй брятай байгааг өгүүлсэн. Өөрөө ч энэ барилдаанд тун итгэлтэй барилдаж байгаа аж.
А.Толбо
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
4-n davaand bulhaitsaad,5-n dvaand bulhai buruu cugaar gegch bolj unalaa ,er ni oliggui barilddag boltson amisga,uzegchdee hundlehgui novsh bolson blee