Тэмцээний эхний өдөр дөрвөн тамирчин медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 02

Киргизстаны нийслэл Бишкек хотыг зорьсон чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид баяртай мэдээ дуулгаж эхэллээ. Чөлөөт бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий эхний өдөр манай эмэгтэй бөхчүүд нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн гайхам амжилтыг үзүүлжээ.

ААШТ-ний эхний өдөр эмэгтэйчүүд таван жин буюу 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн барилдаан болж, монголын таван бөх бүгд медалийн төлөө барилдсанаас 68 кг-д ОУХМ Шархүүгийн Түмэнцэцэг мөнгө, 50 кг-д ОУХМ Эрдэнэсүхийн Нарангэрэл, 55 кг-д ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг, 59 кг-д ОУХМ Баатаржавын Шоовдор нар хүрэл медал
ийн эзэд боллоо.



Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top