Өвөрхангай аймгийн Бүрд суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчин дарагдсан учраас хоёрдугаар сарын 13-нд хорио цээрийн дэглэмийг цуцласан. Түүний дараа харин хязгаарлалтын дэглэмд шилжээд байсан юм. Малд хийсэн үзлэг, шинжилгээгээр дээрх өвчин халдварлаагүй учраас өчигдөр /2018.03.02/-өөс эхлэн хязгаарлалтын дэглэмийг цуцлажээ.
Харин тус аймагтай хил залгаа оршдог Булган аймгийн хэд хэдэн суманд мал шүлхийгээр өвчилсөн бүртгэгдсэн учраас Бүрд суманд байнгын эргүүл, хяналтын постыг ажиллуулж байгаа аж. Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот руу зорчиход Булган аймгийн шүлхийн голомт бүхий нутгаар зайлшгүй дайрдаг учраас хүн тээврийн үйл ажиллагааг хориглоогүй, гагцхүү зогсохгүйгээр нэвтрэх шаардлага тавьсан байна.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
er n dandaa inge