Монголын тэшүүрийн холбоо: Б.Сумъяа “Пёнчан-2018” өвлийн олимпийн эрх аваагүй

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 03

Манай улсын өвлийн ууган спортын нэг нь тэшүүрийн төрөл билээ. Монголын тэшүүрийн холбоо нь 1959 онд байгуулагдаж, 1960 онд Олон улсын тэшүүрийн холбоонд, 1961 онд Олон Улсын Олимпийн хорооны гишүүнээр тус тус элссэнээр олимп, дэлхийн аварга, олон улсын тэмцээнд оролцдог болсон. Мөн Азийн Тэшүүрийн Холбоонд 1991 онд элссэн бөгөөд Азийн Тэшүүрийн Холбооны Дэд ерөнхийлөгчөөр О.Эрдэнэ-Өлзий (2010-2014), Азийн Тэшүүрийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр Д.Болормаа (2017-оноос хойш) ажиллаж байна.

Манай улсаас Өвлийн цагаан олимпод 1964 оноос хойш 8 удаа нийт 17 тамирчин оролцсон билээ. Мөн  Залуучуудын Өвлийн Анхдугаар олимп (2012 он, Австри, Инсбург)-д тамирчин Спортын мастер А.Энх-Ариун 500 м, 3000 м зай, Бөөн гараатай уралдаанд амжилттай оролцож 14-16 дугаар байр тус тус эзэлж байсан. Залуучуудын Өвлийн II олимпод тамирчин ОУХМ Б.Сумъяа амжилттай оролцож, Эв нэгдлийн холимог багийн уралдаанд Солонгос, Хятад, Италийн тамирчидтай хамт багаараа 1 дүгээр байр эзэлж, эх орондоо Билэгдлийн алтан медаль авчирсан. Ганцаарчилсан зайн уралдаанд 500 м-т 26 тамирчнаас 23, 21-р байр, 1500м-т 26 тамирчнаас 24-р байр тус тус эзэлсэн билээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн мэдээллийн сүлжээгээр ойрын өдрүүдэд “Өвлийн олимпийн эрх авсан тамирчин зардлын асуудлаас болоод оролцож чадаагүй, хувиасаа найман сая төгрөг зарцуулж Канадад тэмцээнд оролцсон” гэх мэтээр ор үндэслэлгүй худал мэдээлэл тараагдаж байгаад санаа зовж тус холбооноос үнэн бодит мэдээллийг хүргэхээр албан ёсоор энэхүү мэдэгдлийг гаргаж байна. 

ОУХМ Б.Сумъяа нь “Пёнчан-2018” Өвлийн олимпийн эрх аваагүй бөгөөд эрх авахын тулд Дэлхийн цомын аварга шалгаруулах цуврал тэмцээний эрхийг авч оролцон, дэлхийн шилдэг эмэгтэй 32 тамирчны жагсаалтад орж Олимпийн эрх авах боломжтой. “Пёнчан-2018” Өвлийн олимпийн эрх авсан нийт тамирчдын жагсаалтыг Олон Улсын тэшүүрийн холбооны цахим хуудас руу нэвтэрч үзнэ үү. 

Эх орныхоо нэрийг тив, дэлхийн тавцанд гаргаж, олон улсад амжилт үзүүлэхийн төлөө тамирчид, дасгалжуулагчид, спортын холбоод бүх л боломжоо дайчлан ажиллаж байгааг ард иргэддээ энэхүү мэдэгдлээр уламжилж, тамирчнаа олимпын эрх авахуулахын төлөө, энэ эрхийг авч чадсан тамирчин бүрээ бүх л боломжоороо дэмжин ажиллаж ирснээ мэдэгдэж байна. 

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА  Д.БОЛОРМАА

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DARVIN (202.55.180.2) 2018 оны 03 сарын 11

NOHOR BOLORMAA GUAI TA YACAN ICHIDGUI UM 14 HOHOG BELTGEL HIIH BOLOMJOOR HANGACHIHAAD ERH ABCANGUI GEED BURUUTGAAD BAIH UM OOROO MOCON BOCOOGOOROOCH ZOGCOJ CHADAHGUI BAIJ IH UM YRIDAG MARZAN SHARAVUU HOOE

0  |  0
Н(103.26.194.156) 2018 оны 03 сарын 07

Хар багаасаа яасан ичдэггүй охин бэ балиар хүүр эрх олж авах тэмцээнүүдэд олигтой оролцож.эрхээ аваагүй байж

0  |  0
Батаа(66.181.160.7) 2018 оны 03 сарын 04

энэ одооо болих хэрэгтэй худлаа цуурхал тарааж олн түмэнд худлаа ярж эрх авсан олимп орох байсн ч гэх шиг эрхэээч аваарүй байж холбоог муулах шаардлага байдгн муу ичэж үхмээр л ян өөрөөсөө болж эрхээ хийгээгүйл гээ биздээ энэ бүгдийн цаана ходбоог булаах гэсн архаг бодлтой арчаагүй хүний үйлдлүүд л байгааа дааа ичмээр юм даа

0  |  0
Цэцэг(182.160.37.122) 2018 оны 03 сарын 04

Эээ аваргаа сэтгэлээр тоголхоо болиочэээ

0  |  0
Гэзэг(182.160.37.122) 2018 оны 03 сарын 04

Энэ охинийг хувьдаа маш мундаг охин бна гэж бодоод бсан сэтгэлд нэг л муухай сэв суучлааа аавых нь ярианаас тэс өөр байх чинь ээ

0  |  0
Зочин(182.160.37.122) 2018 оны 03 сарын 04

Ичих хэрэгтэй сошиал ертөнцийг шуугулаад байсан хаа бнаа эээ хөөрхий минь

0  |  0
Нямаа(182.160.37.122) 2018 оны 03 сарын 04

Шигшэээ багын нэр хүндийг сайхан хөөдөж байнаа эээ халаг гэж

0  |  0
Булгантамир(182.160.37.122) 2018 оны 03 сарын 04

Ёс журамтай байх талаар тамирчидад сургалт явуулмар юм

0  |  0
Хараа(182.160.37.122) 2018 оны 03 сарын 04

Эээээ эрхээ авцан гээд аав нь яриад бсан үгүй байсан юм ууу эээ бурхан минь

0  |  0
з(27.123.214.114) 2018 оны 03 сарын 04

олимпийн аварга байхдаа яахав дээ . бусад орны тамирчин хүүхдүүдийн буянаар алт авсан шүү дээ, энэ сумьяа

0  |  0
zichin(182.160.2.13) 2018 оны 03 сарын 04

Тэмцээнд оролцох бозлыг хангаж чадаагүй бол оролцох аргагүй шүү дээ. Залуу хүн бэлтгэлээ сайн хангаад оролцох цаг боломж зөндөө байгаа даа

0  |  0
zochin(103.212.118.93) 2018 оны 03 сарын 04

Ene Bolormaa gedeg chin teshuurin hun mon yum uu shal esreg yum yriad baihin iim baij chi yaj holboog avch yvah yum be meddeg chaddag humuusten ogooch ee nudnii bulai yum aa

0  |  0
Oooooo (37.170.228.158) 2018 оны 03 сарын 04

Hutsdag hulgaachuud ve tiimel yum bol ter erhee avdag temtseénden tsag tuhaidan yavuulj baihgui yasiin bee ?????

0  |  0
бяруузан(202.179.26.175) 2019 оны 02 сарын 12

Шал дэмий явсан дарга нарын зардлыг МОНГОЛ УЛСын төсөвт төлүүлбэл бэлтгэл хийх мөнгө цугларах юм байна гэж ойлголоо. Энэ зөв үү???

1  |  0
зоян(66.181.161.52) 2018 оны 03 сарын 03

Тэшүүрийн холбоо өөрөө муу ажиллаж буй нь ойлгомжтой огцрох хэрэгтэ.энэ охиныг бурутгаж доош нь хийх юм яриад бх юм.болорма болиоч..

0  |  0
Bi baatar(103.212.117.67) 2018 оны 03 сарын 03

Ergyy min zurga tavi harii. Yamar mal ingej maildagiig chin

0  |  0
Bi baatar (103.212.117.67) 2018 оны 03 сарын 03

Ynheer mal hymyys byh shatand garchaa gej oilgoj bna

0  |  0
Zochin(66.181.182.127) 2018 оны 03 сарын 03

Ямар хуцдаг халтар вэ Олимпод эрх авчихаад байхад нь явуулаагүй гэж хэн ч хэлээгүй харин эрх авах тэмцээнүүдэд болон бэлтгэл бүрэн хангах асуудалд хариуцлагүй хандсан хөрөнгө мөнгөний асуудалд ооолцоогүй гэдэг чинь тоторхой та нар сэтгэл гаргаад гүйвэл монголын ард түмэн арай хоосорчихоогүй байгаа шүү буруугаа хүлээж сур ажил авсан бол хийж сур

0  |  0
hutsdag balarmaa (202.9.42.105) 2018 оны 03 сарын 03

erh awah temtseendee yawaj chadaagvi gesen aa ni yarjil bainlee chamai ogtsruulwal taarna

0  |  0
монгол(103.212.117.220) 2018 оны 03 сарын 03

уг нь сайн уншсан бол эрх авах тэмцээнүүдэд явах гэтэл тэшүүрийн холбооныхон зардал гаргаж өгөөгүй гэж байсан даа,Болормаа гуай уншаад ойлгоогүй юм байх даа эсвэл бүр уншаагүй хүний ярианд хариу өгөөд байгаа юм уу

0  |  0
ogi(108.70.173.253) 2018 оны 03 сарын 03

teneguud ih bna daa

0  |  0
Tsetseg(59.153.87.171) 2018 оны 03 сарын 03

Hooson tolgoitoi nuhur uu erhiin temtseend ybuulaagui geed baihad iim maluudig yah be

0  |  0
bayaraa(150.129.143.160) 2018 оны 03 сарын 03

Erx avaagui bus erx avax bolomj olgoogui yum bish uu? Xolbooniixoon

0  |  0
Ts(64.119.24.87) 2018 оны 03 сарын 03

Shaagaad baigaarai

0  |  0
Top