Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн насанд хүрэгчдийн Азийн АШТ гуравдугаар сарын 1-2-нд Кыргызстаны нийслэл Бишкекийн “Kozhomkul Sports Palace”-д өндөрлөсөн. Тэгвэл эрэгтэйчүүдийн 31 дэх удаагийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд (III.03-04) боллоо. Монголын эрэгтэй бөхчүүд бүтэн багаараа оролцож, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, хоёр бөх шагналт тавдугаар байрт орсон амжилттай өндөрлүүллээ. 74 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран, 86 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Оргодолын Үйтүмэн мөнгө, 79 кг-д “Женко” клубийн тамирчин, спортын мастер Ганболдын Төрболд, 125 кг-д “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо хүрэл медаль хүртсэн. Эднээс Н.Золбоо тав, Г.Мандахнаран дөрөв, О.Үйтүмэн гурав, Г.Төрболд анхны медалиа зүүв.
Түүнчлэн 70 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Б.Бямбадорж, 92 кг-д “Арслан” клубийн тамирчин ОУХМ Л.Төртогтох нар анх удаа тивийн аваргад зодоглож, медалийн оосроос атгаад алдсан.
ТЭМЦЭЭНИЙ ДҮН:
57 кг (14 бөх): 1. Кан Кум Сон (БНАСАУ) 2. Махмуджон Шавкатов (Узбекистан) 3. Жандос Исмаилов (Казахстан), Тошихиро Хасегава (Япон)
61 кг (12): 1. Нурислам Санаев (Казахстан) 2. Казүя Коянаги (Япон) 3. Аббос Рахмонов (Узбекистан), Улубек Жолдошбеков (Кыргызстан)
65 кг (14): 1. Даулет Ниязбеков (Казахстан) 2. Даичи Такатани (Япон) 3. Темуржон Усмонохунов (Узбекистан), Бажранг Бажранг (Энэтхэг)
70 кг (12): 1. Ихтиор Наврузов (Узбекистан) 2. Ли Сён Бо (БНСУ) 3. Кумар Винод (Энэтхэг), Меиржан Аширов (Казахстан)
74 кг (12): 1. Муслим Евлоев (Кыргызстан) 2. Ганзоригийн Мандахнаран (Монгол) 3. Мостафа Хоссейнхани (Иран), Данияр Кайсанов (Казахстан)
79 кг (12): 1. Эзатоллах Акбари (Иран) 2. Рашид Курбанов (Узбекистан) 3. Ганболдын Төрболд (Монгол), Цубаса Асаи (Япон)
86 кг (12): 1. Хассан Яздани Чарати (Иран) 2. Оргодолын Үйтүмэн (Монгол) 3. Би Шенгфен (БНХАУ), Азамат Даулетбеков (Казахстан)
92 кг (10): 1. Жавад Ибрахими (Иран) 2. Адилет Давлумбаев (Казахстан) 3. Азизбек Солиев (Узбекистан), Ли Жушен (БНХАУ)
97 кг (12): 1. Магомед Ибрагимов (Узбекистан) 2. Можтаба Голейж (Иран) 3. Ким Жэ Ган (БНСУ), Такеши Ямагүчи (Япон)
125 кг (13): 1. Давид Мозманашвили (Узбекистан) 2. Георгий Саканделизе (Катар) 3. Нацагсүрэнгийн Золбоо (Монгол), Амен Тахери (Иран)
Сэтгэгдэл ( 0 )