Та бүхний сэтгэл оюуныг цэнгүүлэх “Зиндаа найраг” булангийн энэ удаагийн дугаараар Ч.Батцэцэгийн "Ижийгээ тээр үзлүү яалаа? шүлгийг сонордуулъя.
Ижийгээ тээр үзлүү яалаа?
Хорь гарчихсан байж хойморт нь
өдөржин хонхойж
Хоол нэхэж, хормойд нь чирэгдэж
явна би, ээжийнхээ
Хийж өгсөн хоолыг нь
голон байж хороочихоод
Хээтэй гангар шаазанг нь
шидэн байж хялайчихаад
Угааж өгсөн хувцасыг нь
хуучин гэж шидлээд
Унтаж боссон хэвтрээ хэвээр
орхиод гарсан би…
Сүүгээр угжсан үнэр нь
сүрчигний аагинд алдарч
Сүлжиж өгсөн гэзэг нь
бүжгийн талбайд задарч
Сүвлэж хадсан товч нь
эрийн энгэрт тасрахад
Сүсэглэж залбирах ижийнхээ
санаа алдахыг мэдэрлээ..
Үүр шөнийн заагаар үүрэндээ
халамцуу ирэхэд минь
Үс нь буурал эмгэн үүд
тосон угтахад, би гайхав
Санаа зовнин үрээ хүлээсэн
эжийн минь
Санчиганд нь хяруу унасан нь
тэр байж...
Өчигдрийн дарсанд шартаж
хөмсөг зангидан сэрэхэд
Өглөөний цай оронд барьж
сэвлэг илсэн ээжийнхээ
Тэнэмэл үрээ гамнаж зэмлэсэн
хэдэн үгэнд нь
Тэнэг би ойворгон загнаж, ижийгээ
тээр үзлүү яалаа?
Ааваа нэхэн агсам тавихад минь
шөнөжин уйлж
Ачлал умартан тунирхахад минь
өдөржин аргадаж
Гээсэн нойроо нөхөх гэж
орондоо хөглөрөх үрээ
Гэртээ өнжлөө гэж баярлахдаа
өвчнөө мартдаг ижий
Утасны хонхонд хөл алдаж
ухасхийн гүйхэд минь
Урдах цайгаа хөртөл бодолд
дарагдсан, ээж минь
Үрээ ухааруулах гэсэндээ
үхлээрээ айлгах ижийнхээ
Үнэн сэтгэлийг нь анзааралгүй
үүдээ саваад гарч дээ би…
Харанхуй гудамжинд ганцаар
явахдаа би ээжээ бодлоо
Халамцуу хүмүүс хажуугаар
зөрөхөд би ижийгээ саналаа
Золбин нохой замд боргоход
би "ЭЭЖЭЭ" дуудан цочлоо
Зовхио чилтэл хүлээсэн ижийгээ
хараад, би уужирлаа...
Уургийг нь гувшиж
хүн болчихоод
Усыг нь цутгуулж
амьд гарчихаад
Ухаажсан билүү би, ижийхээ
амьдад
Унтах нойрыг нь төрсөн
цагаас хугасалчихаад
Урсах нулимсийг нь өссөн
цагаас барчихаад
Уучлаарай гэж хэлсэн
билүү би, ижийдээ
Бурханг царайчилж үрээ
даатгадагт тань
Бурууг минь өршөөж бусдаас
өмөөрдөгт тань
Өвдөхөд өмнөөс минь
уйлдагт тань
Үрдээ хорогдохдоо үхэж
чаддаггүйд тань
Ээж ээ тандаа үр нь баярлалаа
гэж хэлье
Энэрэл харам хорвоод ижийгээ
дуудаж залбиръя
Үр тань таныгаа үүрээд явъя,
нуруундаа биш ч сэтгэлдээ тээе
Үлдсэн амьдралаа хамтдаа туулъя,
үүрд биш ч үхтэл хамт байя
Дааж баршгүй ачийг тань марталгүй
заавал хариулъя
Дараагийн амьдралдаа харин та
охин минь болж төрөөрэй
Сэтгэгдэл ( 15 )
Хурц хурц үгтэй гоё шүлэг болжээ.\nӨшөө гоё гоё шүлэг бичээрэй амжилт❤️
Eejiige zovoogogui uurlaj bgagui ene ter gesn humuus bol hudlaa l bdiin. Haa neg ochij hiisn hoolii ni idcheed hedn tugrug ugsun boldog hunii l ug. Untahad uvduhud ni hajuud ni baij uurlah bayrlasn uyde aashaa gargdg humuis l ehiige hardg urgusun ni bdim da unendee.
Яруусаад байх юм алга эхийгээ амьдад нь үсийг нь бууралттал зовоож үхүүлсэн яшкагын шүлэг байна . Одоо өөрөө өтлөөд зовлонг нь ойлгож л дээ . Муухай шүлэг байна .
Их сайн яруу шүлэг болжээ. Миний дүү шүлгийнхээ нэрийг арай өөрөөр өгвөл бүр аятайхан болно. Уран бүтээлийн их амжилт хүсье. Олон олон сайхан шүлэг бичээрэй. Хүний бодлоос шүлэг гардаг юм. Энгийн бөгөөд зөв шүлэг байна...................
АРХИДАЖ ГАДУУР ГҮЙЖ ЭХИЙГЭЭ ЗОВООГООГҮЙ ХҮНИЙ ТУХАЙ ШҮЛЭГ БАЙНА УУ ?
yamar teneg ner ugsun shuleg ve? utga ni mal sanagdahgui bn uu pyazdy mini
ymr goe shuleg ve yasn ch goe unshivdaa
goy saihan bichjee
САМСАА ШАРХИРЧ БАЙНА
ehiin setgel urd,uriin setgel uulandaa gej.... eejiigee noir buten taivan untuulj,aaviinhaa neriig buten duuduulahsan zaluus ohidoo
Үнэхээр сайхан бичжээ.
Сэтгэл хөдлөм сайхан бичжээ