Евгения Медведева дасгалжуулагчтайгаа маргаж өөр улсын шигшээ багт орсон уу

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 07

Пёнчаны Өвлийн олимпийн XXIII наадмын уран гулгалтын төрөл энэ жил оросуудынх байсан гэхэд болно. ОХУ-ын уран гулгагч 18 настай Евгения Медведева улсынхаа шигшээ багт эмэгтэйчүүдийн ганцаарчилсан уран гулгалтаар мөнгөн медаль авчирч, багийн уран гулгалтын богино хөтөлбөрт нэгдүгээр байрыг эзлэн дэлхийн дээд амжилтыг тогтоосон билээ. 2017 онд энэ төрөлд үзүүлсэн дэлхийн дээд амжилт мөн түүний нэр дээр бичигддэг. Харин эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн чөлөөт үзүүлбэрт тэрбээр нутаг нэгт уран гулгагч Алина Загитовад ялагдсан билээ.

Тэгвэл хойд хөршийн зарим хэвлэл Евгения Медведеваг өөр улсын шигшээ багт орсон гэж мэдээлж байгаа аж. Аль орны шигшээ рүү орсон нь тодорхой бус байгаа ч Евгения дасгалжуулагч Этери Тутберидзетэйгээ маргаж, Оросын шигшээ багийг орхисон гэсэн мэдээлэл байгаа гэнэ. Тэд юунаас болж маргалдсан нь тодорхой бус байгаа аж.

Тэгвэл Евгения Медведева Уран гулгалтын холбоонд албан ёсны тайлбар өгөхдөө “Эрхэм сэтгүүлчид ээ, тайвшир. Миний тухай худал мэдээлэл гарсныг мэдээд их цочирдлоо. Огт болоогүй зүйлийн талаар бүү ярь. Өөрсдийнхөө ажлыг л хий. Намайг болон дасгалжуулагчийг минь тайван орхи. Бид үргэлжлүүлэн хамтран ажиллана” гэжээ. Харин дасгалжуулагчтайгаа маргасан эсэх талаараа ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Евгения Медведева

Алина Загитова и Евгения Медведева

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зөв(66.181.160.73) 2018 оны 03 сарын 09

ийм худал мэдээлэл яах гэж тавьдаг юм бэ?

0  |  0
(66.181.188.82) 2019 оны 02 сарын 16

мундаг тамирчин охинд улам их амжилт

0  |  0
Лола(66.181.161.96) 2018 оны 03 сарын 08

Мундаг

0  |  0
Зочин(59.153.113.36) 2018 оны 03 сарын 07

Оросын тамирчид мундаг.

0  |  0
(66.181.178.189) 2018 оны 03 сарын 07

dasgaljuulagch ni bi bas anx udaa sonsoj bna tiim zuil bxgui gedeg xariu ugchee

0  |  0
Top