"Хэд хоногийн өмнө үндэсний бөхийн бөхчүүдээс допин илэрсэн" тухай мэдээлэл гарч байсан. Гэхдээ хэн, хэн гэдэг ямар алдар цолтой бөх вэ? гэдэг нь ил тод зарлагдаагүй. Харин эх сурвалжуудын мэдээлж буйгаар Аймгийн арслан Б.Номиндалай, Сумын заан С.Майнбаяр, Улсын начин Э.Даш, Улсын гарьд Ө.Бат-Орших нарын дөрвөн бөх допингийн асуудалд орооцолдсон гэнэ.
Тодруулбал, ”Допингийн эсрэг үндэсний хяналт”” төслийн хүрээнд 2017 оны арванхоёрдугаар сард нийт 31 бөхөөс допингийн шинжилгээ авчээ. Тус шинжилгээг БНСУ-ын Шинжлэх ухаан, техникийн /KIST/ Допингийн хяналтын лабораторид шилжүүлсэн байна.
Шинжилгээнд хамрагдсан бөхүүд:
БНСУ-ын Шинжлэх ухаан, техникийн /KIST/ Допингийн хяналтын лабораториос ирүүлсэн шинжилгээний дүгнэлтэд таван бөхөөс Дэлхийн Допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой бодисын жагсаалтад орсон бодис илэрчээ. Тодруулбал, нэг бөх нь ”B” сорьцын шилжилгээ хийлгэх хүсэлтээ явуулсан аж. Харин үлдсэн дөрвөн бөх болох Аймгийн арслан Б.Номиндалай, Сумын заан С.Майнбаяр, Улсын начин Э.Даш, Улсын гарьд Ө.Бат-Орших нар ”А” сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөн байна.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 8 )
gargabayr gj yun buh ve? ogt duulaagui hun bn ,ene mgadgui uusan da
Uvsiin har hel amtai baliaruud odoo yostoi tenegteh baihaa
Махан боодогнуудыг өршөөгөөд өнгөрөөндөө өгсөн цолыг хураа
Д.Данзан гэж 1 нөхөр Ховдын допингчуудыг хав дарж байгаа ард түмэн сохор биш
5 bsan negiig ni xeden tugruguur chuluulchixvuuu
БАТ-ОРШИХИЙН ГАРЬД ЦОЛЫГ ХУРААГААД ТҮВШИНБАЯРТ ГАРЬД ЦОЛ ОЛГОХ ЮМ БАЙНА.