Манай таван бөх дэлхийн чансааг тэргүүлж байна

2018 оны 03 сарын 10
Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо (UWW) өнгөрсөн долоо хоногт Кыргызстаны нийслэл Бишкект болсон Азийн АШТ-ий дараа дэлхийн чансааг шинэчлэн гаргалаа. Ингэхдээ Азийн АШТ болон Шведэд болсон “Клиппан Опен” ОУТ-ийг харгалзсан байна. 
Эрэгтэйчүүдийн чансааг 57 кг-ын жинд Цэвээнсүрэнгийн Цогбадрах, 74 кг-д гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран нар тус бүр 32, 92 кг-д ОУХМ Лувсандоржийн Төртогтох 27, 125 кг-д ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо 35 оноотой жингийнхээ чансааг тэргүүлж байна. Красноярскийн “Алтан Гранпри”, Азийн АШТ болон Африкийн АШТ-ийг оролцуулан чансааг гаргасан юм. Түүнчлэн “Бишкек-2018” Азийн АШТ-д мөнгөн медаль хүртсэн ОУХМ Оргодолын Үйтүмэн 86 кг-д 22 оноотой гурав, хүрэл медаль хүртсэн Ганболдын Төрболд 79 кг-д 20 оноотой тавдугаар байрт бичигдэж байна. 

Харин эмэгтэйчүүдийн хувьд энэ жилийн Азийн аварга, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон 22 оноотой 62 кг-ын жингийн дэлхийн чансааг тэргүүлж байна. Түүнээс гадна Монголын долоон бүсгүй дэлхийн чансаанд айрагдаж байна. Тодруулбал, ОУХМ Э.Нарангэрэл 50 кг-д 20 оноотой тав, Э.Сумъяа 53 кг-д 20 оноотой хоёр, Э.Даваачимэг 55 кг-д 17 оноотой гурав, А.Батцэцэг 57 кг-д 18 оноотой дөрөв, Б.Шоовдор 59 кг-д 18 оноотой дөрөв, Ш.Түмэнцэцэг 68 кг-д 19 оноотой гурав, гавьяат тамирчин О.Насанбурмаа 72 кг-д 16 оноотой гуравдугаар байрт бичигдэв.


Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top