Сэргээш хэрэглэсэн бөхчүүд тайлбар хийлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 10

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар болон Допингийн эсрэг үндэсний төвөөс хамтран хэрэгжүүлж байгаа “Допингүй эсрэг үндэсний хяналт” төслийн хүрээнд үндэсний бөхчүүдээс сэргээшийн шинжилгээг авсан билээ. Тус шинжилгээг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нийт 31 бөхөөс допингийн шинжилгээ авахад таван бөхөөс Дэлхийн Допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой бодисын жагсаалтад орсон бодис илэрчээ.

 Допингийн эсрэг үндэсний төвөөс допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн нэрийг зарласан бөгөөд үүнд аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр, улсын начин Э.Даш, улсын гарьд Ө.Бат-Орших нар багтсан. Эдгээр бөхчүүд “А” сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөн бол нэг бөх “В” сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ өгсөн байна.

Улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш нар өчигдөр өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдэгдэл, тайлбар хүргэлээ.

Улсын гарьд Ө.Бат-Орших “Миний бие 2012 оноос эхлэн гарын алганы, хурууны арьс хуулардаг, хагардаг, нуралт өгдөг, цэврүүтдэг зовиуртайгаар өнөөдрийг хүрсэн. Үүнийгээ Арьсны төв болон бусад эмнэлгийн байгууллагуудаар тогтмол үзүүлж, оношлуулж, эмчлүүлж байсан ч тусыг олоогүй. Учир нь бэлтгэл, барилдааны үед хөлсөнд норох, зодог шуудагны ширээсэнд авагдах зэргээр сэдэрдэг юм. Тиймээс байнга лент, боолт хэрэглэж бэлтгэл, барилдаанд оролцдог байсныг бөхчүүд, бөх сонирхогч, үзэгчдийн олонхи нь мэдэх болсон. Үүндээ сайн гэсэн бүхнийг хэрэглэж, арга хэмжээ авсаар ирсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард бодисын солилцоо сайжруулж, шархны эдгэрэлтэд сайн гэж сонсоод ТАМОКСИФЕН гэдэг эмийг эмийн сангаас авч уусан. Гэтэл арванхоёрдугаар сард өгсөн шинжилгээгээр хориотой эмийн бодис гэж гарлаа. Өнөөдөр ДЭҮТ-өөс албан ёсны мэдэгдэл гарсан учир та бүхэнд мэдээлэл өгөх үүднээс энэ тайлбарыг хийж байна. Дашрамд дурдахад, ПАРАЦЕТАМОЛ гэх мэтийн халуун бууруулах, өвчин намдаах эмүүд нь хориотой юм байна шүү. Шинжилгээний хариу болон хэрэглэсэн эмийн зургийг орууллаа” гэжээ.

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын начин Э.Даш:

”Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Допингийн эсрэг үндэсний төвөөс хийсэн мэдэгдэлтэй холбоотой тайлбарыг хүргэж байна. 2016 оны зургадугаар сарын 28-нд болсон наадмын сорилго барилдаанд барилдаж байгаад баруун тохойгоо мулталсан болно. Бүрэн гүйцэд эдгээлгүй барилдсаны улмаас барилдааны явцад хоёр удаа хөндөгдөж тохой орчмын зөөлөн эд, үеийн шингэн, шөрмөсийн хатангиршил гэсэн оноштой эмчилгээний явцад өвчин намдаах эм бэлдмэл эхэсийн тарилга хийлгэсэн юм. Зураг дээрх тарилгыг эхэс нөхөн сэргээх зорилгоор эмчилгээнд хэрэглэсэн болно. Гэтэл энэ нь 12 сарын 17-нд өгсөн шинжилгээгээр хориотой эмийн төрөл гэж гарсан байна. Бэртэл гэмтэлтэй тамирчид хэрэглэх эм бэлдмэл,уураг витамин ээ маш анхаарал болгоомжтой хэрэглэх шаардлагатай юм байнаа” гэжээ.

 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.196) 2018 оны 03 сарын 12

Бяр байхад ухаанаар яахав л гэдэг улс шүү дээ эд чинь, олигтой ч шалтаг олоод хэлчихэж чадахгүй

0  |  0
нутгийн иргэн(203.91.117.8) 2018 оны 03 сарын 12

ИЙМ МУУ БИЕТЭЙ БАЙСАН ЮМ БОЛ БАРИЛДАХГҮЙ Л БАЙХ БАЙЖДЭЭ

0  |  0
Omg(73.188.233.80) 2018 оны 03 сарын 11

Tamoxifen= emegteichuudiin khukhnii khort khavdariin em

0  |  0
Omg(73.188.233.80) 2018 оны 03 сарын 11

Uu za emegteichuudiin khukhnii khort khavdar emchildeg em uugaad barilddag

0  |  0
Зочин(66.181.176.222) 2018 оны 03 сарын 10

Допингийн хяналт чинь энэ тэнэгуудэд арай ахадсан ойлголт л доо, допинг илэрлээ гэхээр тэнэгтээд ярьж хэлж байгааг нь, еерсдеесее тэнэг гэж бодоод байгаан байхдаа

0  |  0
dag(64.119.20.104) 2018 оны 03 сарын 10

surhii barildaad baisan yum iim l balagtai baijee.chavgants nar

0  |  0
Ok (112.72.11.113) 2018 оны 03 сарын 10

Sha Sha tsoliig ni huraa

0  |  0
Зочин (103.57.95.235) 2018 оны 03 сарын 10

Унасан бөхөд шалтаг мундахгүй.Допинг хэргэлсэн нь бол гүйцээ.Өнгө мөнгөний төлөө ингэж заваарч байдаг аа болих хэрэгтэй.Монгол бөхийн ёс жудаг гэж байдаг юм шүү.Ийм байж та нар бөхчүүд мөн үү

0  |  0
Зочин(103.229.122.2) 2018 оны 03 сарын 10

Бат-Оршихын цолыг хураа.

0  |  0
Зочин(176.59.141.165) 2018 оны 03 сарын 10

Донгос

0  |  0
Зочин(66.181.176.222) 2018 оны 03 сарын 10

Хуцалгуй зайлцгаа, муусайн баастай гузээнууд

0  |  0
Top