Охидын шигшээ багийнхан эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн өдрийн арга хэмжээнд оролцлоо

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 11
Азийн Хөлбөмбөгийн Холбооноос санаачлан ОУ-ын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан явуулдаг, “Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн өдөр” нэртэй хөлбөмбөгийн арга хэмжээг "Хүннү Молл" их дэлгүүрт зохион байгуулжээ. 

“Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн өдөр” баярын үйл ажиллагаанд 16 хүртэлх насны охидын шигшээ багийнхан оролцож, хөлбөмбөгийн үндсэн дасгал хөдөлгөөнөөс сонирхуулав. Тус арга хэмжээнд Монголын шилдэг эмэгтэй жүжигчдийн нэг Р.Анхням урилгаар хүрэлцэн ирж, охидын шигшээ багийнхантай төдийгүй үзэгч олонтой хэсэгхэн хугацааг хөгжилтэй өнгөрөөлөө.

А.Эрдэнэ

wwwzindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top