Тоглолтын өмнө С.Эрдэнэ-Очир хоёрдугаар сарын шилдэг дасгалжуулагчийн шагналаа гардан авсан байна. "Унаганууд" баг футзалын дээд лигт дөрөв дэх удаагаа дараалан аваргын цом өргөх эрхтэй боллоо. “Унаганууд” багийн гоолуудыг Э.Пүрэвдорж Г.Ёндонжамц, Э.Ганзориг, С.Наранбаатар , Б.Нямбат нар оруулсан бол “Арвис” багийн гоолуудыг О.Есүхэй, Б.Гарамбазар нар оруулжээ. Тэмцээний ахлах шүүгчээр Э.Нямсайхан, хоёрдугаар шүүгчээр Э.Галбадрах, гуравдугаар шүүгчээр Н.Батбилэг, цагчин шүүгчээр Г.Нарангэрэл, хянагч шүүгчээр Ч.Мягмаржаргал нар ажилласан байна.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
jth