Нурах болоогүй цамхаг Тим Данкан

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 12

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны "Сан Антонио Спөрс" багийн хүчний довтлогч, төвийн тоглогч  Спөрс багийн ахлагч Тим Данкан

- 5 аваргын бөгжтэй

-13 удаагийн бүх одод

-2 удаа улирлын үнэ цэнэтэй тоглогч

-3 удаа финалын үнэ цэнэтэй тоглогч

- Мөн эхний жилдээ шилдэг шинэ тоглогчийн шагнал хүртэж байжээ.

NBA-д тоглосон эхний 13 жилдээ бүх NBA-н баг болон бүх хамгаалалтын багт хоёуланд нь зэрэг нэрлэгдсэн бүх цаг үеийн түүхэн дэх цорын ганц тоглогч.

Тимоти Теодр Данкан 1976 оны 4-р сарын 25-нд Америкийн нэгдсэн улсын Виржин арлуудын нэг болох Сэйнт Крокс хотод Лоүн болон Виллиам Данкан нарын анхны хүү болон мэндэлжээ. Дээрээ Шерл , Триса гэсэн  2 эгчтэй.

 Багаасаа усан спортоор хичээллэдэг байсан бөгөөд эгч Триса шигээ усан сэлэлтээр олимпийн тоглолтонд оролцохыг мөрөөддөг байсан гэнэ. Түүний эцэг, эх нь Данканыг маш их дэмждэг байв. Шаргуу хөдөлмөрлөсний эцэст 1992 оны Олимпод оролцох АНУ-гийн шигшээ багийн гишүүн болж чаджээ. Түүнийг 9 дүгээр ангид байхад нь Сэйнт Крокс хотод байдаг цорын ганц усан бассейн далайн хүчтэй шуургат өртөн нурсан байна. Түүнд далайгаас өөр сэлэх газар үлдсэнгүй. Гэвч тэрээр аварга загаснаас маш их айдаг тул усан сэлэлтийг орхихоор шиидсэн байна. Удалгүй түүний 14 насны төрсөн өдрөөс нь нэг хоногийн өмнө ээж нь хөхний хорт хавдраар нас баржээ. Ээж нь нас барахынхаа өмнө 3 хүүхдээсээ заавал коллежээ төгснө гэсэн амлалт авсан аж.

Тэр цагаас хойш Данкан огт сэлээгүй бөгөөд, хүргэн ах нь түүнийг сагсан бөмөгт уруу татсан гэдэг Хожим Данкан анхандаа тэр бүх хэцүү зүйлсийг мартахын тулд сагсан бөмбөгөөр эрчимтэй хичээллэж эхэлсэн гэж хэлсэн байдаг. Сэйнт Крокс сургуулийн биеийн тамирын багш Нэнси Помрой: тэр анх ирэхдээ  маш өндөр биерхүү, болхи удаан байсан. Гэхдээ удалгүй нэг тоглолтонд 25 оноо дунджилж юмыг маш хурдан сурдаг гэдгээ харуулсан. Түүнийг 16 нас хүрэхэд их сургуулиуд түүнийг багтаа авахаар сонирхож эхэлсэн ба Вейк Форестын дасгалжуулагч Дейв Одом түүнтэй анх уулзахдаа төдийлөн ач холбогдол өгөөгүй аж. Учир нь Виржин арлууд сагсан бөмбөгөөр амжилт гаргасан хүн байдаггүй байсан. Гэвч түүнтэй уулзсаны дараагаар зөвхөн сайн тамирчин биш үнэхээр ухаалаг хүүхэд гэдгийг нь ойлгожээ. Түүнд мөн Хартфордын их сургууль, Делевэйрийн их сургууль, Провиденс коллежууд санал тависан хэдий ч Вейк форестийг сонгосон байна. Вейк форестын шилдэг тоглогч Родни Рожерс 1993 оны драфтаар НБА-д орсон нь шинэ тоглогчдод өөрийгөө нээн харуулах бүрэн боломж олгосон байна. Данкан коллежийн багтаа хийсэн эхний тоглолтондоо ганц ч оноо аваагүй аж. Гэхдээ улирлын турш багаа 20-11 гэсэн амжилт үзүүлэхэд Данкан болон, Рендолф Чилдресс нар голлох үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд сэтгэлзүйн ангид суралцаж , мөн хажуугаар нь антропологи, хятадын уран зохиол давхар судалж байсан байна.

Дараагийн улиралд Данкан, Рашийд Воллос, Жерри Стэйк хоус, Жое Смит нарыг НБА-гийн багууд сонорхож эхэлсэн ба, Тухайн үед Лэйкерс багийн ерөнхий менежер байсан Жерри Вест Данкан энэ жилийн драфтын нэгээр сонгогдох байх гэж хэлж байсан удаатай. Гэвч тэрээр коллежээ заавал төгсөх бодолтой байсан учир драфтад нэрээ бүртгүүлээгүй. 1994-1995 оны коллжийн плей офф-т Рашийд Воллосоор ахлуулсан умард Каролинагийн багийг нэмэлт цагт хожиж хагас финалд шалгарчээ. Дараагийн шатанд Оклахама стэйтийн эсрэг Данкан 12 оноо, 22 самбараас бөмбөг авалт, 8 блок шот хийсэн боловч баг нь 71-65 аар хожигдсон. Тэр улиралд 16.8 оноо 12.5 самбараас бөмбөг авалт, 3.98 блок шот дунджилснаар шилдэг хамгаалан тоглогчоор шалгарсан байна. Мөн Коллежийн сагсан бөмбөгийн нэгдүгээр багт нэрлэгдсэн. Тэрээр 4 жил коллежид суралцаж байх хугацаандаа олон үзүүлэлтээр конференцээ тэргүүлж байсан ба 3 удаа шилдэг хамгаалан тоглогчоор шалгарсан. Мөн хамгийн том амжилт нь Коллежийн сагсан бөмбөгийн түүхэнд 1500 оноо, 1000 самбараас бөмбөг авалт, 400 блок шот, 200 оновчтой дамжуулалт өгсөн анхны тоглогч болж байжээ.

1997 оны зун коллежээ төгсөөд НБА-ын драфтад нэрээ бүртгүүлсэн. Сан Антонио Спурс баг түүнийг 1 дэх сонголтоороо авсан ба өмнөх улиралд Лийдэр тоглогч Дэвид Робинсон нь гэмтэж 20-62 гэсэн муу амжилтыг үзүүлээд байжээ. НБА-д тоглосон эхний улиралд нь Спурсын шилдэг төвийн тоглогч Адмирал мөн гэмтлээс эргэн ирсэн ба удалгүй самбар дор хамгийн шилдэг хамгаалалттай багуудын нэг болж чадсан. Данкан хоёр дахь тоглолтондоо Буллс багийн шилдэг хүчний довтлогч өнгөрсөн улирлын шилдэг хамгаалан тоглогч  Деннис Родманы эсрэг 22 оноо авж олны анхаарлыг татав. Шилдэг тоглолтоо үргэлжлүүлсээр 1998 оны Бүх оддын тоглолтонд сэлгээний тоглогчоор сонгогдсон. Улирлын бүх 82 тоглолтыг гараанаас эхлүүлж, 21.1 оноо 11.9 самбараас бөмбөг авалт, 2.7 оновчтой дамжуулалт, 2.5 блок шот дунджилснаар өрсөлдөгчгүй шахуу шилдэг шинэ тоглогчийн шагналыг хүртсэн. Ерөнхий дасгалжуулагч Попович түүний ямар ч зүйлд огт шантардаггүй, тууштай занг нь сайшаасан утгатай олон ярилцлага өгсөн байдаг. 1998 оны Плей офф-т Спөрс 5 дугаар байраар гарч, одоогийн Селтикс багийн менежер Дени Эйнчээр удирдуулсан Финикс Санс багтай таарсан. Карьерынхаа плей оффын эхний тоглолтын эхний хагас Финиксийн эсрэг маш муу тоглолт үзүүлсэн ч хоёрдугаар хагасаас өөрийн тоглолтоо бүрэн гарган 32 оноо, 12 самбараас бөмбөг авалт хийсэн. Финиксыг 3-1 ээр хожиж дараагийн шатанд Лийгийн хамгийн хүчтэй багуудын нэгт тооцогддог Юта жазтай тоглосон. Алдрын танхимын гишүүн Карл Мэлоун Данканыг довтолгоогоороо хамгаалсаар эхний хоёр тоглолтонд олон оноо  авах боломж олгосонгүй. Спөрс ч мөн хоёр дарааллан хожигдов. Дараагийн 3 тоглолтонд сайн тоглолт үзүүлж бүгдэнд нь дабл дабл хийсэн боловч баг нь 3:2-ын харьцаатайгаар хожигдсоноор ачаалал ихтэй эхний улирал дуусав.

1998-1999 оны улирал НБА ажил хаялтаас болж цөөн тоглолт хийсэн. Спөрс баг 6 хожил 8 хожигдолтой улирлыг муу эхлүүлж Попович хэвлэл мэдээллээр хүчтэй шүүмжлүүлэх болсон. Зарим сэтгүүлч багийн 2 лидерээс дасгалжуулагчийнх нь талаар асуусан боловч дасгалжуулагчаа огтхон ч буруутгаагүй бөгөөд ямар эв нэгдэлтэй баг гэдгээ харуулсан. Улмаар дараагийн 36 тоглолтонд 5-хан удаа хожигдон гайхалтай тоглолт үзүүлсэн. Данкан 2 дах улиралдаа 21.7 оноо, 11.4 самбараас бөмбөг авалт, 2.4 оновчтой дамжуулалт, 2.5 блок шот дунджилж Бүх НБА-н баг болон бүх хамгаалалтын нэгдүгээр багт нэрлэгдсэн. Спөрс 1999 оны плей-оффын эхний шатанд Минносотаг 3:0-ээр хожсон. Харин 2,3-р шатанд үнэхээр гайхалтай тоглолт үзүүлэн  Лейкэрс Блейзерс багуудыг ганц ч хожигдолгүй шүүрдсэн. Харин нөгөө талд плей офф-т наймаар шалгарсан Нью Йорк зүүн бүсийн аварга болж олныг гайхшрууллаа. Финалын эхний тоглолтонд Спөрсын ихэр цамхаг 41 оноо 26 самбараас бөмбөг авалт, 9 блок шот хийсэн бол Нью Йоркын  хоёр лидер Крис Дадли, Ларри Жонсон нар ердөө 5 оноо 12 самбараас бөмбөг авалт хийсэн. Дээрх үзүүлэлт Спөрсын хамгаалалт довтолгоо аль аль нь ямар сайн байсныг хангалттай харуулж байна. Цувралыг 2-0 гэсэн амжилттай эхлүүлсэн ч гурав дахь тоглолтын 3 дугаар үед ганц ч оноо аваагүй, мөн 4 дүгээр үед гурван удаа бөмбөгөө алдсанаар Нью Йорк анхны хожлоо авсан. 4 дэх тоглолтонд Данкан 28 оноо, 28 удаа самбараас бөмбөг авснаар 3 дахь хожлоо авчээ. Дараагийн тоглолт, цаг дуусахад хэдхэн секунд,  78-77 оор Спөрс хожиж байхад, Нью Йоркын тоглогч Летр Спервеллд бөмбөг байв. Данкан Робинсон нар түүн дээр ДАБЛ ТИЙМ буюу давхар хамгаалалт хийж хэцүү байдлаас шидэлт гүйцэтгүүлж алдуудснаар Спөрс баг түүхэндээ анх удаа аварга болов.

Энэ тоглолтонд Данкан 31 оноо 9 самбараас бөмбөг авалт хийж Финалын үнэ цэнэтэй тоглогчоор шалгарав. Тэр цагаас Данкан Сэйнт Крокс хотын үндэсний баатар болсон. Тоглолтын дараа Попович ярилцлага өгөхдөө тухайн үед Никсийн дасгалжуулагч байсан Жеф Ван Гандид хандан "Надад Данкан байна, харин чамд байхгүй энэ л хамгийн том ялгаа" гэж хэлсэн байна.

1999-2000

Дараагийн улирал амжилтаа улам ахиулан 23.2 оноо, 12.4 самбараас бөмбөг авалт, 3.2 оновчтой дамжуулалт, 2.2 блок шот дунджилав. Мөн Шакил Онилын хамтаар бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогчоор шалгарав. Гэвч улирлын тоглолт дуусахаас өмнөхөн гэмтэж, Плей-оффт оролцох боломжгүй болов. Баг нь Плэй-оффт шалгарсан хэдий ч Санс багт 3:1-ээр харьцаар хожигдсон.

2000-2001 оны улиралд 22.2 оноо 12.2 самбар дунджилснаар ээлжит удаагаа Бүх НБА гийн баг болон, Бүх хамгаалалтын нэгдүгээр багт нэрлэгдсэн. Плэй оффт Даллас болон Миннесота багуудыг төвөггүй хожсон ч бүсийн аваргын цувралд Show Time Лэйкерст 4:0-ээр шүүрдүүлсэн.

2001-2002 оны улирал түүний хамгийн өндөр оноо дунджилсан улирал байсан. (25) Мөн нэг тоглолтонд 12.7 самбар, нийт 1042 удаа самбараас бөмбөг авсан.

Улирлын эцэст үнэ цэнэтэй тоглогчоор шалгарч, Спөрс багаас энэ шагналыг авсан хоёр дахь хүн болсон. Эхний хүн нь Дэвид Робинсон. Плэй оффт өмнөх жилийн аварга Лэйкерстэй таарав. Дэвид Робинсоны тоглох минут цөөрч, сэлгээний төвийн тоглогч Малик Рөүз түүний оронд талбай дээр олон минут өнгөрөөх болсон. Цувралын 5 дахь тоглолтонд Данкан 34 оноо, 25 самбараас бөмбөг авалт хийн Спөрс багийн түүхэн рекорд тогтоосон боловч өмнөх жилийн түүх давтагдан цувралд 4:1-ээр хожигдсон юм.

2002-2003 оны улиралд 23.3 оноо, 12.9 самбар, 3.9 дамжуулалт, 2.9 блок шот дунджилснаар 2 дахь удаагаа улирлын үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан. Дэвид Робинсон улирал дуусгаад зодог тайлна гэдгээ мэдэгдсэн бөгөөд Попович түүний туршлагыг плэй оффт ашилахын тулд түүний тоглох минутыг эрс багасгасан. Тэр улирал ихэр цамхаг гэсэн довтолгооны оронд Жинобли болон Тони Паркерын хурдтай довтолгоо амжилттай болсноор 60 хожил авсан. Улмаар плэй-оффт өрнөд бүсийн нэгээр гарж эхний шатанд Финиксийг, дараагийн шатанд Лэйкерсийг, хагас шигшээд Далласыг 4:2-оор хожсон. Харин финалд Киддээр ахлуулсан Нью Жэрси Нэтсийг 4:2-оор буулган авснаар багийн түүхэн дэх хоёр дахь аваргын цомоо хүртсэн.

 

2003-2004 оны улиралд Адмирал зодог тайлсан тул Данкан багийнхаа лидер болсон. Тус улиралд 22.3 оноо, 12.4 самбар, 3.1 дамжуулалт,  2.7 блок шот дунджилснаар баг нь 57-25 гэсэн амжилт үзүүлж өрнөд бүсийн 3-аар плэй-оффт шалгарсан. Эхний шатанд Мемфисийг шүүрдсэн. Харин бүсийн аваргын төлөө өмнөх жилийн учраа Лэйкерстэй таарав. Цуврал 3:2-оор Лэйкерсийн давамгайлал дор үргэлжилж байв. 6 дах тоглолт дуусахад 0.4 дойл үлдээд байхад Фишер итгэмээргүй нэгэн довтолгоог амжилттай болгосноор цувралыг дуусгасан.

2004-2005

Дараагийн улирал Данкан 20.3 оноо, 11.1 самбар, 2.7 дамжуулалт, 2.6 блок шот дунджилсан ба баг нь өрнөдийн 2-оор плэй-оффт шалгарав. Финикс, Сийтл, Денвэр багуудыг хожин шигшээ тоглотонд шалгарав. НБА-н шилдэг хамгаалан тоглогч Бэн Уоллосын эсрэг Данкан өөрийн шилдэг тоглотоо үзүүлснээр 7 тоглолтонд эцсийн мөчид Детройтыг буулгаж авсан. Ийнхүү гурав дахь аваргын бөгжөө зүүсэн.

 

2005-2006

Бэртэл гэмтлийн улмаас олон тоглолт өнжсөн ба түүний үзүүлэлт ч гэсэн буурсан. Харин плэй-оффт Далласын эсрэг гайхалтай эргэн ирэлт хийж оноо авалтаар багаа тэргүүлж байсан хэдий ч цувралд 4:3-аар хожигдсон.

 

2006-2007

Данкан улиралд  20.0 оноо, 10.6 самбар, 3.4 дамжуулалт 2.4 блок дунджилсан ба 9 дэх удаагаа бүх оддын тоглолтонд сонгогдсон. Плэй-оффын эхний шатанд Денвэрийг 4:1-ээр, дараагийн шатанд Финиксийг 4:2-оор, бүсийн аваргын төлөө цувралд Жаз багийн 5 тоглолтонд буулгаж авснаар баруун бүсийн аварга болов.

Шигшээ тоглолтонд Леброн тэргүүтэй морин цэргүүдтэй таарсан ба тэдэнд ганц ч хожил өгөлгүй гэрт нь хариулснаар 4 дэх аваргын бөгжөө зүүсэн.

2007-2008 оны улиралд Данкан улирлын 78 тоглолтонд оролцож 20:10 гэсэн үр дүнтэй тоглолт үзүүлсэн. Плэй-оффын эхний шатанд дахиад л Финикстэй таарав. Гэхдээ энэ удаад Нарнуудын бүрэлдэхүүнд 4 удаагийн аварга Шак байгаа. Гэсэн ч Спурсын их гурвал Финиксийг хождогоороо хожсон. Дараагийн шатанд Нью Орлеансыг хожиж бүсийн аваргын төлөө Лэйкерстэй таарсан. Цувралд 4:1-ээр Лэйкерс илүүрхсэнээр Спөрсын хувьд улирал дуусав.

 

2008-2009

 Энэ улиралд Данкан багтайгаа нийт 78 тоглолтонд оролцож түүний баг 56:26 гэсэн үзүүлэлтээр өрнөд бүсийн 2-оор шалгарсан. Плэй-оффт Сан Антионо 7-оор гарсан финикс Сансыг 4:1-ээр, дараагийн шатанд Нью-Орлеан Хорнетсийг 4:3-аар жожиж Өрнөд бүсийн аваргын төлөө гарч Лакерст 4:1-ээр хожигдсон. Тус улиралд Данкан 19.4 oноо,10.5 самбар, 3.5 оновчтой дамжуулалт, 1.6 блок дунджилсан.

 2009-2010

Энэ улиралд Грег Попович багтаа Антони Макдайс, Ричард Жефферсон, Кэйт боганс, Тио Ратлифф нарыг  элсүүлсэн. Мөн  энэ улиралд лигт 20, 10 гэсэн үзүүлэлт дунджилжсан 3-хан тоглогч байсан ба тэдгээрийн нэг нь 34 настай Данкан байсан.   2010 оны бүх оддын тоглолтонд Данкан ээлжит удаагаа сонгогдсон. Түүний баг улиралд 50 хожил авч өрнөд бүсийн 7-оор Плэй-оффт шалгарч эхний шатандаа Далласыг 4:2-оор хожсон боловч дараагийн шатанд Финикс Санс багт 4:0-оор шүүрдүүлсэн.

2010-2011

Улирлын эхний 11 тоглолтонд оролцсоноор Данкан Спөрс багийн түүхэн дэх хамгийн олон оноо авсан ба хамгийн олон тоглолтонд оролцсон тамирчин болсон. Мөн Сан Антонио Спөрс баг улирлын дундуур гайхалтай байж 12:0 гэсэн дараалсан  амжилтыг үзүүлэв. 2010 оны 11-р сарын 30-нд Голден Стате Варриос багийн эсрэг хийсэн тоглолтонд Данкан 3 дахь трибль дабль хийж, 12-р сарын 11-нд Портланд Трайл Блазерийн эсрэг хийсэн тоглолтонд оролцсоноор 1000 тоглолтонд НБА-н түүхэн дэх 94 дэх тоглогч болсон. Мөн энэ улиралд Данкан багтайгаа хамт 61:21-ээр өрнөд бүсийн  1-р байраар гарч 8-аар гарсан Мемфис Гриззлес багт 4:2-ooр хожигдож олныг гайхшруулсан билээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
456987(202.21.100.210) 2018 оны 03 сарын 13

aguu aguu unexeer aguu

0  |  0
Top