13 настай орос охин дэлхийн рекорд тогтоолоо

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 12

  Оросын уран гулгагч, 13 настай Александра Трусова Болгарын нийслэл София хотод болсон өсвөрийн тэмцээнээр дэлхийн дээд амжилтыг тогтоож, уран гулгалтын түүхэнд анх удаагаа хамгийн хэцүү элементүүдийг амжилттай гүйцэтгэжээ. Тэрбээр Пёнчаны Олимпийн алт, мөнгөн медальт уран гулгагчид болох Алина Загитова, Евгения Медведева нарын дасгалжуулагч Этери Тутберидзегийн удирдлаган дор хичээллэдэг аж.

Александра өсвөрийн тэмцээнд нэгдүгээр байр эзэлж, шүүгчдээс хамгийн өндөр оноог авчээ. Шүүгчид түүний үзүүлбэрийг гайхамшигтай байсан гэдгийг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн байна.

Александраг удахгүй олимпийн шигшээ багт орох нь дамжиггүй гэж Оросын хэвлэлүүд мэдээлж байна.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(24.15.87.15) 2018 оны 03 сарын 13

orosuudyn omno gishgex chotgor ch baixgyi

0  |  0
Зочин(202.9.40.130) 2018 оны 03 сарын 12

Жаахан охин гэхэд мундаг байна.

0  |  0
ZOCHIN(66.181.185.25) 2018 оны 03 сарын 12

SASHA MINI OLIGTOYKHON TODORKHOI MEDEE BICHCHIKHEECH DEE , URID NI EMEGTEYCHUUD GUYTSETGEJI BAYGAAGUY 4 ERGELTIIG 2 UDAA KHIILEE GEED

0  |  0
Ээ(27.123.214.103) 2018 оны 03 сарын 12

Агуу дасгалжуулагч

0  |  0
zaluu(202.9.40.148) 2018 оны 03 сарын 12

mundag ohin. tegeed odoo mongol geh elgiin ulsiin erhem erunhiilugch erhem ih hurliin gishuud ni ene ohinii nasnii ohidiig huchirhiilj bolno tegeed zohitsono gedeg huuli gargachihaad neeh ih tom gaviya baiguulchihsan yum shig mundag baatruud suutsgaaj baigaa yum shde.tsaaduul chini niilj bulegleed gadaad iim ohiduud mongol juulchilj irehed ni huchindeh vii dee burhan mini

0  |  0
лола(202.9.40.5) 2018 оны 03 сарын 12

Мундаг....

0  |  0
Ui(66.181.183.199) 2018 оны 03 сарын 12

Woow greating

0  |  0
Zochin(103.57.92.46) 2018 оны 03 сарын 12

Perfect!

0  |  0
zuwxun(66.181.178.189) 2018 оны 03 сарын 12

Zuwxun er.tamirchdiin guitsetgedeg 4 ergeltiig 2 udaa xiisen bna

0  |  0
Top