Орхон аймгийн Жаргалант суманд малын гоц халдварт шүлхий өвчин илэрсэн. Хорио хорио цээрийн дэглэм тогтоож халдвартай малыг устгаж, өвчний халдвар аваагүй малыг вакцинжуулсан байна. Хорио цээрийн дэглэмийг чанд сахин ажилласны үр дүнд дахин мал нэмж өвчлөөгүй учраас энэ сарын дунд үеэс эхлэн хорио цээрийн дэглэмийн зэрэглэлийг бууруулах боломжтой гэж үзэж байгаа ажээ.
Тус аймагт өвөлжилт хүндэрч энэ сарын 2-ны байдлаар 2032 толгой мал хорогдсоноос адуу 63, үхэр 815, хонь 583, ямаа 571 толгой болжээ. Нийт хорогдсон малын 43.2 хувийг бод, 56.7 хувь нь бог мал бөгөөд тэр дундаа нийт хорогдсон малын 40.1 хувь нь үхэр юм байна.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )