Монгол хүүхдүүд хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтэд оролцоно

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 13
Олон орны хүүхдүүдэд хөл бөмбөгөөр дамжуулан эх дэлхийн эв нэгдлийн төлөө хамтдаа тоглож, эх орноо сурталчлах томоохон боломж олгодог “Хөл бөмбөг нөхөрлөлийн төлөө” фестивальд оролцох хоёр хүүхдийн нэрийг өнөөдөр зарлалаа.

Дэлхийн 211 улс оролцдог “Хөл бөмбөг нөхөрлөлийн төлөө” фестивалийг ОХУ-ын Газпром ХК санаачлан ЕХБХ зургаан жилийн өмнө хамтран зохион байгуулж эхэлсэн сүүлийн 2 жил ОУХБХ хамтран зохион байгуулж байна. Улс орон бүрээс 12 хүртэл насны өсвөрийн хөлбөмбөгчин болон сэтгүүлч хүүхэд эх орноо сурталчилдаг энэхүү сонирхолтой хөтөлбөрт Монгол орныг төлөөлөн оролцох хүүхдүүдийг болсон сонгон авах шалгаруулалт 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр МХБХ-ны байранд болсон юм. Хөл бөмбөгийн мэргэжлийн ур чадвар, англи хэлний бичгийн болон ярианы шалгалтыг амжилттай давсан “ДМЮ” багийн довтлогч Э.Даринчулуун, “Монголын тэмүүлэл” багийн хагас хамгаалагч Ш.Эрхэс нар “Хөл бөмбөг нөхөрлөлийн төлөө” үйл ажиллагаанд эх орноо төлөөлөн оролцохоор боллоо.

Шалгарсан хоёр хүү 2018 оны 6 дугаар сарын 3-18 ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо очиж фестивалийн үйл ажиллагаанд хамрагдаад зогсохгүй ДАШТ-ий нээлтийн үйл ажиллагаанд  оролцох юм.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top