Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд өнөөдөр эхэллээ. Тэмцээнд 46 анги, байгууллагын эмэгтэй 29, эрэгтэй 47 нийт 75 цагийн 600 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс энэхүү тэмцээнийг тав дахь жилдээ зохион байгуулж буй юм. Тэмцээний аваргууд маргааш тодорно.
Сэтгэгдэл ( 0 )