Европа лигийн 2017-2018 оны улирлын шөвгийн 16-гийн хариу тоглолтууд өчигдөр шөнө явагдлаа. Шөвгийн намд Английн “Арсенал”, Испанийн “Атлетико Мадрид”, Италийн “Лацио”, Германы “РБ Лейпциг”, Францын “Марсель”, Португалын “Спортинг”, Оросын ЦСКА, Австрийн “Ред Булл Зальцбург” багууд шалгарсан байна. Ийнхүү Аваргуудын лиг болон Европа лигийн шөвгийн наймд өрсөлдөх багууд тодорхой болсон учир шөвгийн наймын сугалаа өнөөдөр болно.
Аваргуудын лигийн 2017/18 оны улирлын шөвгийн найман баг шалгарлаа. Испанийн "Реал Мадрид", "Барселона", "Севилья", Италийн "Ювентус", "Рома", Английн "Манчестер Сити", "Ливерпуль", Германы "Байерн Мюнхен". Шөвгийн наймд нэг улсын хоёр баг хоорондоо таарах боломжтой.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )