Орхон аймгийн прокурорууд цагдаагийн мөрдөгч нартай уулзалт хийлээ

2018 оны 03 сарын 17

Орхон аймгийн Прокурорын газраас санаачилан аймгийн Цагдаагийн газрын нийт мөрдөгч нартай ажил хэргийн уулзалт  зохион байгуулав. Тус уулзалтаар Аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч нарын нэгдсэн сургалт, зөвлөгөөнөөс өгсөн үүрэг чиглэл,  2018 онд мөрдөн шалгах ажиллагаанд анхаарч ажиллах зүйлийн талаар танилцуулахын зэрэгцээ,  Монгол Улсын Их хурлын хууль зүйн байнгын хорооноос санаачилан зохион байгуулсан "Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлэг”-ийн талаар тодорхой мэдээлэл өгөх, шинэчлэн  батлагдан мөрдөгдөж буй хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхэд учирч буй хүндрэл бэрхшээл түүнийг шийдвэрлэх талаар харилцан ярилцах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top