Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 17 дахь удаагийн Дэлхийн цомын тэмцээн "Такасаки-2018” өнөөдөр эхэлсэн. Дэлхийн цомын тэмцээнд оролцож буй Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг тамирчид “В” хэсгийн нэгдүгээр тойргийн барилдаандаа БНХАУ-ын шигшээ багт 1:9-өөр ялагдсан билээ. Тэгвэл хоёрдугаар тойргийн барилдаанаа Беларусийн шигшээ багтай хийж 6:4-өөр ялалт байгууллаа. Ингэснээр манай бөхчүүд хэсгийн сүүлийн барилдааны монголын цагаар 17:00 минутад Румыний шигшээ багтай хийнэ. Хэрэв тэднийг ялбал маргааш “А” хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан багтай хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болох юм.
ХОЁРДУГААР ТОЙРОГ
Монгол - Беларусь 6:4
50 кг: Эрдэнэсүхийн Нарангэрэл - Ксенья Станкевич 10:6
53 кг: Ганбаатарын Отгонжаргал - Ванеса Каладжинская 6:7
55 кг: Эрхэмбаярын Даваачимэг - Ирина Курочкина 5:5
57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг - Залина Сидакова 1:2
59 кг: Баатаржавын Шоовдор - Катаржина Ханчар 14:3
62 кг: Пүрэвдоржийн Орхон - Вероника Иванова цэвэр ялагдсан
65 кг: Соронзонболдын Батцэцэг - Кристина Федорашко 10:0
68 кг: Шархүүгийн Түмэнцэцэг - Ханна Садчанка цэвэр ялсан
72 кг: Очирбатын Насанбурмаа - Өрсөлдөгч байхгүй
76 кг: Амгаланбаатарын Чанцалнямаа - Василиса Марзалюк 1:4
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 7 )
Үзээд бай. Алт авах ч юм билүү.
Hytaduudiig barahgui ym daa
margaash khurel medaliin tuluu ameriktay barildana , ene chin gedeg durak khutsaach , yamar ikh khuch , tewcheer , ukhaan gardgyg medekhguy mal ,
Хужаа нарт хожигдох байсан юм бол яах гэж мөнгө үрж тийшээ доншуучилдаг байна аа.
Сайн байна амжилт