Гуравдугаар тойрогт Румыны багийг 8:2-оор яллаа

2018 оны 03 сарын 19

“Такасаки-2018” чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнд манай баг тамирчид чамгүй амжилттай оролцож байна.  

Манай шигшээ баг “В” хэсгийн нэгдүгээр тойргийн барилдаанд БНХАУ-ын  шигшээ багт 1:9-өөр ялагдаж,  хоёрдугаар тойрогтоо Беларусийн шигшээ багийг 6:4-өөр ялалт байгуулсан билээ. Тэгвэл манайхан “В” хэсгийн сүүлийн барилдаанаа Дэлхийн цомд анх удаа оролцсон Румыний шигшээ багтай хийж 8:2-оор буулган авлаа. Ингэснээр эмэгтэй бөхчүүд маань гурван жил дараалан хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон.


ГУРАВДУГААР ТОЙРОГ
Монгол - Румын 8:2

50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг - Алина Вуч 0:10
53 кг: Ганбаатарын Отгонжаргал - Эстера Добре 9:8
55 кг: Эрхэмбаярын Даваачимэг - Симона Прикоб 3:0
57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг - Катерина Жидачевская 11:5
59 кг: Баатаржавын Шоовдор - өрсөлдөгч байхгүй
62 кг: Пүрэвдоржийн Орхон - Криста Тунде Инце барилдаагүй
65 кг: Соронзонболдын Батцэцэг - Адина Попеску 9:0
68 кг: Шархүүгийн Түмэнцэцэг - Александра Николета Анхель 16:10
72 кг: Очирбатын Насанбурмаа - Каталина Аксенте 4:0
76 кг: Амгаланбаатарын Чанцалнямаа - өрсөлдөгч байхгүй

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top