Д.Эрдэнэбилэг Беларусийн их мастертай тэнцжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 21

Дэлхийн шилдэг 20 даамчин тойргоор тоглож буй Даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Голландын Эммелорд хотноо үргэлжилж байна. 11 өргийн дараах  байдлаар манай даамчин Азийн дөрвөн удаагийн аварга, их мастер Д.Эрдэ н э б и л э г  х о ё р  хожиж,  н а й м  тэнцэж,  н э г хожигдсоноор нийт 12 оноотой долдугаар байрт бичигдээд байна. Тэрбээр сүүлийн өргөө Беларусийн их мастер Анатолий Гантваргтай цагаанаар хийж, тэнцжээ.  Даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ээлжит тоглолтдоо Д.Эрдэнэбилэг Литвийн их мастер Алексей Домчевтой хараар нүүнэ.

Эх сурвалж: Монголын үнэн сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top