Монголын Хөлбөмбөгийн Холбооны “Хүрхрээ үндэсний дээд лиг”, “Хүрхрээ нэгдүгээр лиг”-ийн клубүүд тус бүр мэргэжлийн эмчтэй байх дүрэмтэй.
2017 онд “Herbalife Nutrition"-той хамтран, хөлбөмбөгийн багийн тамирчдад элбэг тохиолддог бэртэл гэмтлүүдийн эсрэг ямар эмчилгээ хийх талаар Испанийн хүний их эмч Хулиан Альварез Гарсия манай эмч нарт зөвлөгөө өгч байжээ.
Энэ удаа Монголын Хөлбөмбөгийн холбоо, “Кайёо” Төрийн бус байгууллага хамтран хөлбөмбөгийн тамирчдад зориулсан нийтлэг гэмтлийн эмчилгээ, бэртлийн дараах нөхөн сэргээлт, хөдөлгөөн засалтын сургалт явуулжээ. Сургалтад, Японы Засгийн газрын Жайка байгууллагын мэргэжлийн хөдөлгөөн засалч Кимото Роёото зөвлөгөө өгч, мэдээлэл хүргэсэн байна.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )