Оюутан бөхчүүд улсын аваргаа тодруулна

2018 оны 03 сарын 21

Чөлөөт бөхийн 2018 оны оюутны УАШТ энэ сарын 23-25-нд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн спортын зааланд болно. Тэмцээнийг Монголын чөлөөт бөхийн холбоо, оюутны спортын холбоо, ҮБТДС хамтран зохион байгуулах бөгөөд олимпийн жингийн ангиллаар явагдах юм.

Бямба гаригт эрэгтэйчүүдийн 57, 74, 97, эмэгтэйчүүдийн 50, 57, 68, ням гаригт эрэгтэйчүүдийн 65, 86, 125, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн барилдаантай. Улсын аваргууд есдүгээр сарын 4-9-нд Бразилийн Гояна хотод болох оюутны ДАШТ-д оролцох эрх авах юм. Хоёр жилд нэг удаа болдог оюутны ДАШТ эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жингийн ангиллаар болно гэж МЧБХ-оос мэдээллээ.

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top