Хөлбөмбөгийн D ангиллын дасгалжуулагчийн сургалт үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 22
Японы Элчин Сайдын яамны санаачлагаар Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Японы Хөлбөмбөгийн Холбоотой хамтран хөлбөмбөгийн “D” ангиллын дасгалжуулагчийн сургалтыг зохион байгуулж байна.

Сургалт Монголын нөхцөлд дасгалжуулагчийн сургагч багш бэлдэх тухай хэлэлцүүлэг, “D” ангиллын дасгалжуулагчийн хичээл гэсэн хоёр хэсгээр, 03 сарын 21-23-ы өдрүүдэд  үргэлжилнэ. Сургагч багш Кимура Кокичи нь Японы Хөлбөмбөгийн Холбооны технкийн хорооны дэд захирал, Өсвөрийн хөлбөмбөгийн хөгжлийн захирлаар ажилладаг юм.

Кимура Кокичи өчигдөр Азийн Хөлбөмбөгийн Холбооны “B” зэрэглэлтэй дасгалжуулагчидтай уулзан, дасгалжуулагчийн сургагч багшийн хэлэлцүүлэг өрнүүлсэн.  Өнөөдөр “D” ангиллын дасгалжуулагчийн сургалтад 20 оролцогч оролцож байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top