Монгол Улсын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ баг ОХУ-ын шигшээ багтай 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийхээр энэ сарын 20-нд Сочи хот руу мордсон талаар МЧБХ-оос мэдээллээ.
Монголын багийн бүрэлдэхүүнд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ О.Үйтүмэн, Н.Золбоо, Б.Батмагнай, Ө.Батзул, Т.Тулга, М.Лхагвагэрэл гэсэн долоон тамирчин үндэсний шигшээ болон залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Б.Батзоригийн хамт Хар далайн эргийг зорьжээ.
Хойд хөршийн бөхчүүд тавдугаар сарын эхээр Капсийск хотод насанд хүрэгчдийн ЕАШТ-ийг хүлээн авна. Нутагтаа болох Европын аваргад өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд манай эрэгтэй бөхчүүдийг онцгойлон урьсан нь энэ аж.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
Altan medali bgaa shvv
сенегал бэхээ