Өсвөрийн бөхчүүд Наран улсад бэлтгэлд гарч байна

2018 оны 03 сарын 23

Монголын чөлөөт бөхийн холбоо, Японы Шизүока муж, Яйзү хотын хамтын ажиллагааны хүрээнд Японы Төвийн бүсийн сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд Багануур дүүргийн “Хөх эрчис” клубийн дасгалжуулагч Х.Магвандорж, “Алдартан” клубийн дасгалжуулагч Ц.Мандалсүрэн нарын удирдлага дор зургаан тамирчин оролцохоор Наран улсад очоод байна.

32 дахь удаагийн тэмцээн энэ сарын ирэх амралтын өдрүүдэд (III.24-25) болох юм. Тэмцээнд “Алдартан” клубийн тамирчин А.Түвшинтөр хөвгүүдийн 1-2 ангийн 28 кг-ын жинд, Чингэлтэй дүүргийн тамирчин Н.Маралгоо охидын 3-4 ангийн 32 кг-д, Баянхонгор аймгийн тамирчин Т.Түмэннаст, Чингэлтэй дүүргийн тамирчин Н.Мөнгөнтуул, “Алдартан” клубийн тамирчин С.Энэрэл 5-6 ангийн 30 кг-д, “Хөх эрчис” клубийн М.Оюунжаргал 5-6 ангийн 34 кг-д хүч үзнэ.

Яйзү хотод өнгөрсөн долоо хоногт Дэлхийн цомд оролцсон Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг хамтарсан бэлтгэл хийж байгаа юм.


WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top