Малайзын талбайгаас тэнцээ авсан Хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийнхан эх орондоо ирлээ. Үндэсний шигшээ багийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх оноо авсан залуус МХБХ-ны ногоон талбайд бэлтгэл хийлээ. Ирэх Мягмар гараг буюу энэ сарын 27-нд Маврики улсын багтай хийх тоглолт нь манай шигшээ баг ОУХБХ-ны шигшээ багийн өдрөөр анх удаа талбайдаа албан ёсны нөхөрсөг тоглолт хүлээн авч байгаа тохиолдол юм. Дэлхийн чансааны 157-д Маврикийн шигшээ баг бичигдэж байна.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )