С.Батцэцэг гавьяат Болгараас мөнгөн медаль хүртлээ

2018 оны 03 сарын 26

Дан Коловын нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн энэ сарын 21-25-ны өдрүүдэд Болгарын Софи хотноо болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон гавьяат тамирчин С.Батцэцэг амжилттай оролцож, мөнгөн медалийн эзэн болов.

“Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, “Универсиад” их наадам болон Азийн аварга “Хилчин” спорт хорооны тамирчин, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг Софигийн дэвжээнд 62 кг-ын жинд зодоглосон юм. Тэрбээр тэгшитгэлд Туркийн Баяхан Дерья, шөвгийн наймд Италийн Кампагна Аурора, хагас шигшээд Германы Луизе Манзке нарыг тус бүр цэвэр ялсан ч алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий хошой мөнгө, хүрэл медальт, эзэн орны Тайбе Юсейнд оноогоор цэвэр (2:12) ялагджээ.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top