Чөлөөт бөхийн 2018 оны оюутны УАШТ амралтын өдрүүдэд (III.24-25) Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн зааланд боллоо. Тэмцээнд 23 их, дээд сургууль, коллежийн 200 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн олимпийн зургаан жингийн ангилалд хүч үзэв.
Сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 65, 86, 125, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн барилдаан боллоо. Насанд хүрэгчдийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд үрийн зулай үнэрлээд жил гаруй хугацааны дараа оюутны УАШТ-д 62 кг-ын жинд зодоглож хүрэл медалийн эзэн болсон юм. Тэрбээр хагас шигшээ барилдаанд өсч яваа 18 настай залуу тамирчин Д.Түмэнхүслэнд ялагдсан. Тэмцээнд түрүүлсэн болон амжилттай оролцсон тамирчид есдүгээр сарын 4-9-нд Бразилийн Гояна хотод болох оюутны ДАШТ-д оролцоно.
Оюутны УАШТ-ий багийн дүнг Ц.Гантөгс дасгалжуулагчтай ҮБТДС 51 оноогоор тэргүүлж, Б.Эрдэнэболд дасгалжуулагч Монголын Үндэсний их сургууль, Д.Урианхай дасгалжуулагчтай “Аварга” Биеийн тамирын дээд сургууль 23 оноогоор мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо.
СҮҮЛИЙН ӨДРИЙН ДҮН:
Эрэгтэйчүүдийн 65 кг: 1. Г.Ханбүргэд (МҮИС) 2. Г.Бэгзжав (ҮБХИС) 3. Х.Хишигбат (ҮБТДС), А.Эрдэнэсайхан (ШУТИС)
86 кг: 1. Г.Ганхуяг (Аварга) 2. Д.Оргилох 3. Б.Билгүүн (хоёул ҮБТДС), Б.Баянсүх (Аварга)
125 кг: 1. Д.Эрдэнэтулга (Аварга) 2. Б.Одсүрэн (Түшээ) 3. Э.Төгөлдөр (ҮБТДС), Э.Бат-Эрдэнэ (Аварга)
Эмэгтэйчүүдийн 53 кг: 1. С.Энхтунгалаг (Этүгэн) 2. Г.Мөнхцэцэг (Идэр) 3. Г.Энхсувд (ҮБХИС), Ц.Отгонхишиг (ҮБТДС)
62 кг: 1. Д.Түмэнхүслэн (Мон-Алтиус) 2. Н.Энхтуяа (ҮБТДС) 3. О.Дашзэвэг (ҮБХИС), С.Цэрэнчимэд (ХААИС)
76 кг: 1. П.Номин-Эрдэнэ (Мон-Алтиус) 2. М.Хишигмаа (ҮБТДС) 3. Г.Ариунжаргал (МУБИС), Г.Наранчимэг (МҮИС)
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )