Дэлхийн аваргыг нутагтаа зохион байгуулах Оросууд Бразилд 3:0-ээр хожигдлоо

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 26

Тун удахгүй болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн манай хойд хөрш ОХУ-д болно. Тэгвэл өнгөрсөн өдрүүдэд шигшээ багуудын нөхөрсөг тоглолтууд боллоо. Лионель Мессигээр ахлуулсан Аргентины шигшээ баг хамгаалалтаараа алдартай Италийн шигшээтэй тоглож, 2:0-ийн харьцаагаар ялалт байгуулсан байна. Тэгвэл Египет Месси гэж дуудуулах болсон Мохаммед Салахын шигшээ баг Португальд 2:1-ийн харьцаатай хожигдоход Криштиану Роналда дубль толилуулсан аж. Франц, Колумба хоёрын тоглолтод 3:2-ын харьцаагаар Колумбын шигшээ баг илүүрхсэн бол хамгийн сонирхол татсан тоглолт ОХУ, Бразил хоёрын дунд явагдлаа.

Хэдийгээр ирэх зун хөлбөмбөгийн дэлхийн аваргыг нутагтаа зохион байгуулах Оросын шигшээ энэ удаа өөрсдийгөө харуулах байх гэж олон хүн найдаж байсан ч тэд Бразилын шигшээ багт 3:0-ийн харьцаатай хожигдож, бэлтгэл тааруу байгаагаа харууллаа. Энэ тоглолтын дараа Германы шигшээ багийн тоглогч Тони Кроос "Бразилын одоогийн шигшээ багийг харахад дөрвөн жилийн өмнөхөөс хоёр дахин сайжирсан нь илт. Ер нь Бразилын шигшээ хөл нийлчихсэн байна лээ. Тэгэхээр тэд ДАШТ-д түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багуудын нэгд зүй ёсоор орно" гэж ярьжээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nnn(78.49.159.171) 2018 оны 03 сарын 26

Brazil turuuchiin delhiin avargad Germand 7:0 husuulsandaa zailuul

0  |  0
Зочин(182.160.4.114) 2018 оны 03 сарын 26

Бразилийг оросууд нутгийн дэвжээ хөгжөөн дэмжигчтэйгээ нийлээд ч барахгүй байхаа

0  |  0
Top