Дорнод, Сэлэнгэ аймагт хээрийн түймэр гарчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 26

Дорнод, Сэлэнгэ аймагт хээрийн түймэр гарсан талаар ОБЕГ-аас мэдээллээ.Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн “Хашаат” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.25-ны өдрийн 17:45 цагт иржээ. Тус дуудлагын дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 10 иргэн унтраахаар ажиллаж байна.

Мөн Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Төгөл гурван дэрс” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.26-ны өдрийн 03:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 04:50 цагт түймрийн голомт руу явжээ

Түүнчлэн Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн “Хар-Ус” нуурын хөвөөнд зэгс шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 22:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 27 алба хаагч, орон нутгийн 8 иргэн унтраахаар ажиллаж 03.26-ны өдрийн 06:24 цагт цурманд оруулсан байна.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top