ШШГЕГ-аас “Их Эе” хурлын асуудлаар Цагдаад хандахаар болжээ

2018 оны 03 сарын 27

Дөрвөн жилд нэг удаа болдог Монголын Үндэсний бөхийн холбооны “Их Эе” хурал өнгөрсөн бямба гарагт "Бөхийн өргөө"нд болсон. Наймдугаар “Их Эе” хурал тухайн өдрийн 11:00 цагаас шөнийн 02:00 цагт хүртэл үргэлжилж, холбоог удирдах Тэргүүнээрээ УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг төлөөлөгчдийн 98 хувийн саналаар сонгосон.

Харин МҮБХ-ны энэ удаагийн хурлыг ШШГЕГ-аас шүүхийн шийдвэр санаатайгаар зөрчсөн, хууль бус хэмээн үзэж байгаа аж. Тиймээс Цагдаагийн байгууллагад хандаж, хууль зөрчсөн асуудлыг шалгуулахаар болсон байна. Учир нь ШШГЕГ-ын албан хаагчид МҮБХ-ны удирдлагуудад гуравдугаар сарын 22-ны өдөр шүүхийн захирамж хүргэсэн. Тус захирамжаар МҮБХ-ны тамга тэмдгийг ашиглахгүй байхыг Р.Нямдоржид даалгаж, Их эе хуралдаантай холбоотой тодорхой ажиллагаа явуулахгүй байхыг МҮБХ-нд  даалгасан байжээ. Тухайн үед МҮБХ захирамжийг хүлээн авахгүй хэмээн эсэргүүцсэний эцэст шүүхийн шийдвэрийг МҮБХ-ны Дэд тэргүүн гэх Д.Данзан хүлээн авсан билээ.


Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
боль(103.57.94.134) 2018 оны 03 сарын 27

эвдэж орох нь зөв үү?

0  |  0
Irgen(27.123.212.143) 2018 оны 03 сарын 27

SHUUH TURIIN BUS BAIGUULLAGIIN UIL AJILLAGAAND HUNDLUNGUUS OROLTSOJ UIMUULLEE DEE.

0  |  0
Irgen(27.123.212.143) 2018 оны 03 сарын 27

SHUUH TURIIN BUS BAIGUULLAGIIN UIL AJILLAGAAND HUNDLUNGUUS OROLTSOJ UIMUULLEE DEE.

0  |  0
Зочин(66.181.183.142) 2018 оны 03 сарын 27

Өөр хийх ажил алга уу.Болиоч дээ пизданууд

0  |  0
Zochin(27.123.214.118) 2018 оны 03 сарын 27

Odoo ene jijig asuudliig zogsooh heregtei sh dee. Hend heregtei ym be....

0  |  0
Top