Манай шигшээ үндсэн цаг эхэлсэнээс дөрвөн минутын дараа 11 метрийн торгуулийн цохилт гүйцэтгэх эрх авсан ч Маврикийн багийн хаалгач Жеан Луис хаасан юм. Эсрэг багийн хаалгач торгуулийн цохилт хааснаас ердөө ганцхан минутын дараа Маврикийн багийн Жастин Жеан Стеве Жонатан 5’тооны харьцааг нээлээ. Удаах гоолыг 2 дугаартай хамгаалагч Аугистин Жеан Фабрайс 34 дэх минутад оруулсанаар эхний хагас зочин багийн давамгайлалд өндөрлөсөн юм. .
Талбайдаа анх удаа ОУХБХ-ны албан ёсны нөхөрсөг тоглолт хийж буй “Талын хөх чононууд” хоёрдугаар үед үр дүнг эргүүлэх гэж, илүүтэй довтолж байсан ч Маврикийн багийн хамгаалалт нягт байв. Европын лигүүдэд тоглодог, мэргэжлийн хөлбөмбөгчдөөс бүрдсэн Маврикийн шигшээ багийн эсрэг хүчтэй өрсөлдөөн өрнүүлж, туршлага судалсан манай залуус дахин албан бус нөхөрсөг тоглолт хийнэ.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Маш олон хөгжөөн дэмжигчтэй болсон байна лээ,манай хөлбөмбөгчид.Хөл гишгэх зайгүй дүүрсэн.Харин манай шигшээ хөлбөгчид ердөө л ”гудамжны л тоглолт” хийж,байгаа чадвараа үзүүлж фэнүүдээ уйлуулсан.МХБХ үйл ажиллагаандаа гүнзгий дүгнэлт хийж,удирдлагууд нь хариуцлага хүлээх хэрэгтэй болж.Ганбаатар Хүзүүгүй хүний хар гарны оролцоотойгоор ерөнхийлөгч болсон тул огцруулж,хөлбөмбөгчид өөрсдөө удирдлагаа сонгодог болох л хэрэгтэй.Ингэж байж улс төрийн хэт нөлөөллөөс ангижирч,хөлбөмбөгийн жинхэнэ хөгжил эхлэнэ.Стадионаа ч гэсэн гахайн хороо шиг биш,хүний төлөө,тав тухтай болгоё