Монголын мини сагсан бөмбөгийн холбооны U16 насны “Sprite cup” сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны “А” зааланд болж байна.
Холбоо үүсч байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан тэмцээнийхээ цар хүрээг тэлж, энэ жил хөвгүүдийн ангилалд 27, охидод 12 багийн нийт 500 гаруй тамирчны дунд өрсөлдөөн өрнөж байна. Тэмцэний урьдчилсан шатны тоглолт Хан-Уул, ШУТИС гэсэн хоёр зааланд болжээ.
Дөрөв хоногийн өмнө эхэлсэн энэ тэмцээний хагас шигшээд шалгарах баг өнөөдөр тодрох бөгөөд маргааш аваргаа шалгаруулах юм.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )