Одоогоос 64 жилийн өмнө Монголын 13 дугуйчин Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар гэсэн чиглэлд нийт 3000 км замыг унадаг дугуйгаар туулж байжээ. Энэ хүнд бэрх аялалд Монголын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Биеийн тамир, спортын хэрэг эрхлэх хорооны даргын орлогч Ц.Дамбий 12 нөхдийн хамт явсан аж.
Аялалын бүрэлдэхүүнд С.Лувсанхүндэв, Ц.Даржаа, Н.Тарваа, С.Чойвон, А.Гунгаа, А.Гэсээжалбуу, Ц.Бат-Очир, Д.Лувсан, Ш.Буд, Ё.Чагнаа, Д.Намсрайжав, Н.Ренчин нар багтсан юм байна. Тэдний 1964 оны 1 дүгээр сарын 15-нд Сүхбаатарын талбайгаас эхлүүлсэн гараа Бээжин хотын төв талбайд хүрэхэд урд хөршийн олон удирдагчид манай дугуйчдыг гүн хүндэтгэлтэйгээр угтан авсан дурсамжийг дугуйчдын ар гэрийнхэн дурсчээ.
Монголын 13 дугуйчнаас өдгөө 90 насыг зооглож буй Ц.Даржаа гуай л амьд сэрүүн, ач гучаа тойруулан сууна. Тэр үед Монгол, Хятадын харилцаа тийм ч дулаан байгаагүй бөгөөд хил дамнасан дугуйн аялалын дараагаас урд хөршийн буцалтгүй тусламжаар манайд Спортын төв ордныг барьж байгуулсан юм байна.
Тэгвэл хагас зууны тэртээ Монголын спортын салбарт үнэлж баршгүй том гавьяа байгуулсан тэрхүү дугуйн аялалыг энэ жил зохион байгуулах болсон талаар БТСГ-ын дарга, гавьяат тамирчин Ц.Шаравжамц 12 дугуйчны ар гэрийнхэнд дуулгалаа. Улаанбаатар-Бээжин чиглэлийн дугуйн аялалыг БНХАУ-ын “Grand China” компани ивээн тэтгэхээ амласан байна.
Д.Үржинбадам
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
Хятад Оростой сайхан л харилцаатай байжээ. Одоо нэг л их хятад оросыг үзэн ядсан Рио Тинтогийн троллууд бий болжээ.
AR GERIINKHEN NI OROLTSOKH YUM UU?.