ОУХМ Г.Отгонжаргал Нью-Йоркт түрүүллээ

2018 оны 04 сарын 01

Чөлөөт бөх, сонгомол бөхийн Билл Фарреллийн нэрэмжит олон улсын уламжлалт тэмцээн өчигдөр АНУ-ын Нью-Йорк хотын Манхаттен дүүргийн “Нью-Йорк Атлетик” клубийн спорт зааланд эхэллээ.

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн жингийн барилдаан болоход 2017 оны цэргийн дэлхийн аварга, Испанийн Гранпригийн хүрэл медальт, “Монголиа Опен” ОУТ-ий аварга, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Ганбаатарын Отгонжаргал 55 кг-ын жинд түрүүлжээ. Тэрбээр эзэн орны Саманта Клингелийг 12:2-оор, Ронна Хитоныг 10:0-ээр ялсан гэж МЧБХ-оос мэдээллээ.

Тэмцээнд АНУ, Монгол, Бенин, Канад, Израиль, Казахстан, Молдав, Перу, БНСУ, ОХУ, Тажикистан, АНЭУ, Украин, Венесуэль гэсэн 14 орны бөхчүүд зодоглож байгаа бөгөөд өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн жингийн барилдаан болох юм.

Д.Тамир

WWW.ZINDAA.LMN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top