С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай "Унаганууд" клуб футзалын дээд лигт дөрөв дараалан түрүүлэхийн зэрэгцээ нэг ч ялагдаагүй гэсэн үнэмлэхүй амжилтаа давтсан юм. Мөнгөн медалийг "Атлетик-220" баг хүртэж, П.Мөнхбат дасгалжуулагчийн залуус футзалын дээд лигээс анхны медалиа зүүлээ.Өнгөрсөн улирлын хүрэл медальт "Хоромхон" баг футзалын дээд лигээс хошой хүрэл медаль хүртэв.
“Унаганууд” багийн дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир болон довтлогч Э.Пүрэвдорж нар 18 дугаар тойрогт гуравдугаар сарын шилдгүүдийн шагналаа гардан аваад байсан. Хаалтын үйл ажиллагааны үеэр лигийн шилдгүүдийг тодруулахад “Унаганууд"-ын М.Чанцал шилдэг хаалгач, Э.Пүрэвдорж 55 гоол оруулан шилдэг довтлогчоор шалгарлаа. “Хоромхон” багийн ахлагч Х.Цэнд-Аюуш хамгаалалт, довтолгоонд жигд тоглон, багийн ноён нуруу байснаараа футзалын дээд лигийн шилдэг тэгш тоглогчийн шагналын эзэн боллоо.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )