Бүсийн аваргын тэмцээнийг зохион байгуулах эрх авчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 01

Зүүн Өмнөд Азийн хөлбөмбөгийн холбооны 55, 56 дахь их хурал саяхан болж өндөрлөжээ. Энэ үеэр ЗӨАХБХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль болж БНСУ-ын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Мон Гю Чун сонгогдон 2018-2020 онд Зүүн өмнөд Азийн хөлбөмбөгийг тэргүүлэн ажиллахаар болжээ.  МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар Зvvн Азийн ХБХ-ны удирдах зөвлөлийн гишүүнээр улиран сонгогдсон байна.   Энэ үеэр “Е1” буюу бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах санал хураахад Монгол Улс олонхийн санал авч тэмцээний нэгдүгээр шатны тоглолтуудыг эх орондоо хийхээр шалгарлаа. Тэмцээнийг 2018 оны 9 дүгээр  сард зохион байгуулахаар төлөвлөжээ. 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top