Чөлөөт бөхийн 2018 оны эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн дөрөвдүгээр сарын 7-8-нд АНУ-ын Айова хотод болно. Дэлхийн цомын “А” хэсэгт өрсөлдөхөөр болсон Японы шигшээ баг Айовад зодоглох бүрэлдэхүүнээ зарлажээ. Наран улсын бөхчүүд тус тэмцээнд таван удаа хүрэл медаль хүртэж байсан бөгөөд дөрвөн жилийн дараа Дэлхийн цомд зодоглохоор болсон юм.
Японы шигшээ багийн бүрэлдэхүүнд өнгөрсөн жилийн дэлхийн аварга Юки Такахаши, 2014 оны ДАШТ-ий мөнгөн медальт Сосүке Такатани, 23 хүртэлх насны дэлхийн аварга Риния Накамүра тэргүүтэй 17 бөх багтсан талаар МЧБХ-оос мэдээллээ.
ЯПОНЫ ШИГШЭЭ БАГ
57 кг: Юки Такахаши
61 кг: Риния Накамүра, Казуя Коянаги
65 кг: Даичи Такатани, Такүто Отогүро
70 кг: Кейсүке Отогүро, Кирин Киношита
74 кг: Кен Хосака, Юхи Фүжинами
79 кг: Сосүке Такатани
86 кг: Шота Шираи, Масао Мацүсака
92 кг: Такаши Ишигүро
97 кг: Такеши Ямагүчи, Таира Сонода
125 кг: Нобүёши Аракида, Таики Ямамото
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )