Т.Баатарцогт П.Пинигиний нэрэмжит ОУТ-ээс хүрэл медаль хүртлээ

2018 оны 04 сарын 02

“Монраель-1976” олимпийн наадмын аварга, дэлхийн гурван удаагийн аварга, Якутын нэрт бөх Павел Пинигиний 65 насны ойд зориулсан чөлөөт бөхийн өсвөр үеийн олон улсын тэмцээн (2001-2003, 2004-2005 он) гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 1-нд ОХУ-ын Сахагийн “Триумф” спортын ордонд боллоо. Тэмцээнд Монгол, Казахстан, БНСУ, ОХУ-ын бүгд найрамдах улс, муж, хотуудын нийт 35 байгууллагын 600 гаруй тамирчин өрсөлдөв.

Манай улсаас “Арслан” клубийн 2001-2003, 2004-2005 оны 10 өсвөрийн тамирчин дасгалжуулагч Ч.Пүрэвбаяр, олон улсын шүүгч Л.Ганзориг нарын хамт оролцсноос 2004-2005 оны 60 кг-ын жинд Тайванбаатарын Баатарцогт хүрэл медаль хүртлээ. Түүнчлэн 38 кг-д барилдсан А.Эрдэнэмөнх техниктэй бөхийн шагналын эзэн боллоо гэж МЧБХ-оос мэдээллээ.

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top