Б.Галсандовдон ”Харц”

2018 оны 04 сарын 03

Та бүхний сэтгэл оюуныг цэнгүүлэх “Зиндаа найраг” булангийн энэ удаагийн дугаараар Б.Галсандовдонгийн "ХАРЦ" шүлгийг сонордуулъя.


ХАРЦ

Дулаахан харцанд чинь

Дулаахан төрхөнд чинь

Дулаахан бодолд чинь

Дулаахан үгэнд чинь

Дурлахгүй амьдрана гэвэл

Дуулим хорвоог туулхад

Дутуу санагдана...

Энхрийхэн аалийг чинь

Энхрий сэтгэлийг чинь

 

Энэ орчлонд мэдрэхгүй гэвэл

Эргэх орчлонгийн хүрд

Эцсээ хүртэл эргэхгүй юм шиг санагдана

Дулаахан үгэндээ дурлал ноцоосон болхоор

Дулаан сэтгэлдээ хайраа өрдөх юм

Дурлал хайрын дундуур хамтдаа алхасан болхоор

Дуулимийн сүүдэр ч холдож тусах юм

Ийм хайрын салхинд алхахгүй гээч яах билээ

Ийм л хайртай чамдаа дурлахгүй гээд  ч яах юм бэ...

2014.04.02 У.Б хот

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Э.Энхтөр(66.181.160.32) 2018 оны 04 сарын 03

Найздаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье

0  |  0
Hairhan(203.91.117.8) 2018 оны 04 сарын 03

Taalagdlaa

0  |  0
Top