Өнгөрсөн шөнө Аваргуудын лигийн шөвгийн наймын эхний тоглолтууд явагдлаа. Испанийн эзэн хааны баг болох Реал Мадрид Италийн хөгшин хатагтай нар гэгдэх Ювентустэй таарч тоглосон юм. Энэ тоглолт 3:0-ын харьцаагаар өндөрлөсөн бөгөөд Криштиану Роналду дубль хийжээ. Түүний унаж татаж оруулсан гоол нь тус тоглолтын хамгийн оргил мөч байсан төдийгүй Реал Мадрид клубын дасгалжуулагч Зинедин Зиданыг хүртэл шогшруулж чаджээ. Зинедин Зидан Аваргуудын лигт оруулсан хамгийн гоё, уран чадвар шаардсан гоолыг өөрөө эзэмшдэг байсан бол тэрхүү титмээ ийнхүү К.Роналдуд алдлаа гэж Европын хэвлэлүүд бичиж байна.
Ювентус Итали – Реал Мадрид Испани 0:3
Гоол: Роналдо 3, 64, Марсело 72
.
Ювентус: Буффон, Барцальи, Алекс Сандро, Де Шильо, Кьеллини, Дуглас Коста (Матуиди, 69), Бентанкур, Хедира (Куадрадо, 75), Асамоа (Манжукич, 69), Дибала, Игуаин.
Реал Мадрид: Навас, Варан, Марсело, Карвахаль, Рамос, Модрич (Ковачич, 82), Каземиро, Иско (Асенсио, 75), Кроос, Бензема (Васкес, 59), Роналдо.
.
Шар хуудас: Бентанкур (26), Дибала (45), Рамос (55), Ковачич (88).
Улаан хуудас: Дибала (66)
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 4 )
Энэ хөл бөмбөгийн тайлбарлалтанд хоёр эсвэл хос гоол оруулсаныг Дүбль энэ тэр гэж гадаад үгээр тайлбарлах юм. Double /Дабли/ - хос гэсэн Англи үгийг л хэлж байгаа аятай бололтой юм. Зөв дуудах, бичих ..., ер нь чадахгүй бол зүгээр л хоёр гоол орууллаа, хос гоол орлоо л гээд эх хэлээрээ хэлчихнэ биз дээ?
Тэр Буффон бүр шоконд орсон байх аа хаха. Бичлэгийг нь үзэхээр бүр инээд хүрээд байх юм...
Super.. gangan gool blaa.. ligiin tsomoo hayad cl t gol anhaarlaa handuulah ni zuv l doo.. barca tai daraa giin shatand tsatsaaa. .
Зиданы гоол бол Аваргуудын лигийн финалд хожилын гоол илүү их үнэ цэнэ эд байгаа юм.