Монголын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн таван тамирчин Сочи хотод ОХУ-ын шигшээ багтай 14 хоногийн хамтарсан бэлтгэлийг амжилттай хийж өнөөдөр дууслаа. Хамтарсан бэлтгэлд хамрагдсан гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Н.Золбоо, Б.Батмагнай нар тэндээсээ шууд АНУ руу Дэлхийн цомд оролцохоор явсан бол энэ жилийн Роман Дмитриевийн ОУТ-ий аварга Т.Тулга, М.Лхагвагэрэл нар дасгалжуулагч Б.Батзоригийн хамт нутгийн зүг хөлгийн жолоо залж байна. Т.Тулга, М.Лхагвагэрэл нарын хувьд ирэх амралтын өдрүүдэд Зуунмод хотод болох залуучуудын УАШТ-д оролцоно гэж МЧБХ-оос мэдээллээ.
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )