Р.Чойном : БЯЦХАН СУРГААЛ

2018 оны 04 сарын 05

Та бүхний сэтгэл оюуныг цэнгүүлэх “Зиндаа найраг” булангийн энэ удаагийн дугаараар Р.Чойномын "Бяцхан сургаал" шүлгийг сонордуулъя.


БЯЦХАН СУРГААЛ

Хvн болж төрсний учир чи

Хvн бvхнийг хvндэлж яв.

Хvнээс хvчтэй амьтан энэ ертєнцєд vгvйн учир

Хvнээс чи айж болгоомжилж яв.

 

Буруу биш зөв сэтгэлтэй явбал чинь

Бурхан бус хvн чамайг аварна.

Булзаж мэхэлж хорон санаатай явбал чинь

 Буг биш хvн чамайг ална.

 

Цэцэн ч бай тэнэг ч бай хvний сэтгэл

Цэцэглэн ургахдаа амархан хvчит хөрс юм.

Хэрвээ чи єєрт хэрэггvй зvйлээр ч гэсэн

Хэн нэгнийг ядарч явахад нь баярлуулсан бол

Тэр хvний сэтгэлд чиний тєлєє цэцэрлэг ургаж

Тэртээ хожим чи vр шимийг нь амсах болно.

 

Алив бvхэн ганцхан өдрөөр дуусдаггvй

Аавын хvvтэй ганцхан уулзаад өнгөрдөггvй

Амьдралын олон давааны чухам ямар оройд

Азтай буюу эзтэй тааралдахыг мэдэхэд бэрх

 

Зурвасхан тохиолыг vvрд vл мартан

Зуун жилийн хойно ч гаргаж ирж болно

Аар саархан юманд vл хайхран

Аягvй нэгэн ул мөр хvний сэтгэлд vлдээвэл

 

Он жилийн уртад тэр чиний эсрэг

Ой хєвч болтлоо ургасаар явна

Ярвагар явахдаа хэрхсэнээ чи мартан

Ядрах нэгэн єдрєє тэр ойд орно

Гарах газаргvй хорт ширэнгэнд мухардаж

Гашуун бэрх шийтгэлийг хожимдсон хойноо амсана

 

Хєрєнгє зєєр нэр алдар албан тушаал

Хєгшдийн буян залуугийн тэнхээ найз нөхөд

Аль нь ч гэсэн өнөө байвч, маргааш хоосон

Алга дарамхан улаан нvvр л хэзээ ч хэвээр

 

Дайсан нөхөр хоёрын аль нь ч гэсэн

Дандаа уншиж явах амьд хуудас

Yхэн vхтэл гагцхvv чиний нvvр мөн

Yvний учир тэр хуудсанд инээмсэглэлээс өөр юм бvv бич

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top