Монголын баг дэлхийд зургаад эрэмблэгдлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 09

АНУ-ын Калифорни мужийн Айова хотод дөрөвдүгээр сарын 7-нд эхэлсэн чөлөөт бөхийн “Дэлхийн цомын аварга” шалгаруулах тэмцээн хоёр өдөр үргэлжилж өндөрлөлөө. Дэлхийн шилдэг найман баг өрсөлддөг тус тэмцээнд АНУ-ын баг тэргүүлж, Азербайжаны баг удаалсан бол Япон, Куба, Гүрж, Монгол, Казахстан, Энэтхэгийн багууд удаах байруудад оржээ.

Дэлхийн цомд 10 дахь удаагаа зодоглож байгаа манай эрчүүд энэ удаад зургадугаар байрт бичигдлээ. А хэсэгт АНУ, Гүрж, Япон, Энэтхэгийн багууд багтсан бол В хэсэгт Монгол, Азербайжан, Казахстан, Кубын багууд оноолт таарсан юм. Манай тамирчид Казахстаныг 6:4 харьцаатай ялж, Кубад 3:7, Азербайжанд 3:7 харьцаатай ялагдаж, тавдугаар байрын төлөө Гүржийн багт 4:6 харьцаатай ялагдсанаар тэмцээнээ өндөрүүлэв.


Манай бөхчүүдээс ДАШТ-ий хошой хүрэл медальт, 2015 оны Азийн аварга, гавьяат тамирчин Э.Бэхбаяр Айовагийн дэвжээнд дөрвөн барилдахдаа бүгдэд нь ялж дэлхийн хэмжээний бөх гэдгээ нотоллоо.

 

 Д.Түвшин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top