Орхон аймгийн цагдаагийн газарт прокурорын шаардлага бичиж хүргүүлжээ

2018 оны 04 сарын 10

Орхон аймгийн прокурорын газраас тус аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа нарын зөрчлийн талаарх гомдол мэдээлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж байгаа байдлыг аймгийн прокурорын баталсан удирдамжийн дагуу 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар шалгажээ.

Тус аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч нар 2018 оны эхний 3 сарын байдлаар зөрчлийг газар дээр нь илрүүлж хялбаршуулсан журмаар шалгаж шийтгэл оногдуулсан байна. Шалгалтаар аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн  зохицуулагч нар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд зааснаар  хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэхдээ хууль зөрчсөн дараах зөрчлүүдийг илрүүлжээ. Үүнд зарим зөрчил шалгасан тэмдэглэлүүд нэгдсэн дугааргүй ,торгуулийн дүнгийн нэгжийг  буруу бичих, бичихгүй орхих, зөрчил гаргагчид тэмдэглэлийг таницуулж гарын үсэг зуруулаагүй, зөрчил шалгасан тэмдэглэлд ямар зөрчил гаргасныг тодорхой бичээгүй, товчилсон үгээр бичсэн, зарим тэмдэглэлийг хэзээ үйлдсэн нь огноог  бичээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.  

Шалгалтын явцад илэрсэн дээрх зөрчлүүдийг арилгуулах, дахин давтан гаргуулахгүй байх зорилгоор аймгийн цагдаагийн газарт прокурорын шаардлага бичиж хүргүүлжээ гэж Монгол Улсын Прокурорын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(27.123.214.102) 2018 оны 04 сарын 10

Bicig useg buren tailagdaagui garuud yaj durem juram medej hund oilguulhiin yaj zuv bichiin

0  |  0
Зочин(193.169.145.202) 2018 оны 04 сарын 10

угаасаа л авилга аваад сурсан мэдлэг боловсролгүй хэдэн гарууд байдаг . худлаа гэвэл эрдэнэтийн ард түмнээс асуу

Зочин(185.220.101.10) 2018 оны 04 сарын 10

яах нь вэ. цагдаа нар мөнгө олж чадахаа байгаад тансаглал нь зогсож, гэр бүлийн хэрүүл тасрахгүй ш дээ

0  |  0
Зочин(207.244.70.35) 2018 оны 04 сарын 10

Top