“ЭРГЭЖ МОНГОЛДОО ТӨРНӨ”

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 10

"Зиндаа" сайт сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйлүүдээр дагнан булангууд хөтлөн хүргэж байгаа билээ. Энэ удаа нэгэн шинэхэн булангаа уншигчдадаа танилцуулж байна. "Хөрөг" буланд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Жигжидийн Мөнхбат агсаны тухай онцлон хөрөглөснийг болгооно уу.


 

 Энэ орчлонг бардаж биш, бярдаж туулахын ид хав байлаа, та. Эр бор харцага энэхэн замбуудаа элин халихдаа ямархан суу алдраар нисэх тэнгэрээ хийдгийн баталгаа  нь байлаа, та. Мөнхгүй орчлонд Мөнхбат аваргын суудал эзгүйрч, зүүний магнай зэлээ эвхсэн тал шиг ханхайрлаа. Гэвч та тэнд дэвсээр л яваа байх даа. Хэнэггүй, хээгүй, хүүхэд шиг төрхгүйтэж л суугаа байх аа.

“Хэцсс, энд надтай бяр дүйх хүн лав алга. Эргэж Монголдоо төрнө” гэчихсэн, аль хэдийн ааг бяраа  ил галын түүдэг шиг өрдчихсөн суугаа ч юм бил үү, эвий муу аварга минь.

Долоон тэрбум хүмүн төрөлтний дотроос цолгорон, Монголд минь аварга төрнө гэдэг их зол заяа юм гэнэ лээ. Ж.Мөнхбат аварга 1941 онд Төв аймгийн Эрдэнэсант сумын Хадан хошуу гэдэг газарт Д.Чанцал гэх хүний арав дахь хүүхэд болон мэндэлжээ. Аваргыг төрүүлэхдээ ээж Д.Хажид нь ихэд ядарч, хүүхдээ хөхүүлэх ч тэнхэлгүй болтлоо туйлдсан тул төрөөд удаагүй улаан цурав амьтныг ээжийнх нь гурав дахь ах Жигжид “Би хүн хийж авна” гээд өвөртлөөд давхичихсан гэдэг юм. Ингэж Жигжидийн Мөнхбат гэгдэх болсон түүхтэй.

Энэ нэр хожим нь дэлхийн дэвжээнээ цуурайтаж, Монголын нэрийн хуудас болно чинээ тухайн үедээ хэн санах билээ. Түүгээр ч зогсохгүй, түүний багад “Жигжидийн нүдний булай хүн болохгүй” гэж хүртэл дөгөөдөг байж. Тун чиг төрхгүй хүүхэд байсны шинж л дээ. Ямар сайндаа арван нас хүрээгүй байхдаа аавынхаа нуусан архийг авч ууж согтоод бууцан дээр өнхөрч унаад, муу аав нь юу ч хэлэхгүй хараад зогсож байсан гэдэг. Өөрөө энэ тухайгаа ярихдаа “Би хүүхэд байхдаа нүгэлтэй амьтан байсан юм” гэсэн нь бий.

Ж.Мөнхбат эцэг эхийн талаас бөхийн удамтай, аав нь яггүй барилддаг хүн байснаас бөхийн барилдааныг багаасаа сонирхож барилдаж эхэлжээ. Тайж гаралтай лам болох Тангад гэж хүнээр бөхийн эрдэм заалгасан гэдэг юм билээ. Гэвч үеийнхээ хүүхдүүдэд толгой дараалан ойчдог байсан нь урамгүй байж. Өөрөө бөхөд аргагүй хорхойтойн хүчинд л шантралгүй барилдсаар байж дээ. Долдугаар ангид байхад нь улс, аймгийн цолтнууд оролцсон тойргийн барилдаан болж, энэ барилдаанд улсын начин Г.Бат-Эрдэнэтэй хоёр цаг гаруй ноцолдоод хаялцаж чадаагүй байна. Ингээд долдугаар ангийн хүүхдэд “шоглуулсан” улсын начин ичсэндээ барилдаанаа хаяад явчихжээ. Улмаар Ж.Мөнхбат 17 настайдаа сумандаа барилдаж, аймгийн заан Дагватай үзүүр, түрүү булаалдсанаар бөх болох зам нэгэнт тодорчээ.

Үүнээс хойшхи бөхийн замнал хийгээд амжилтыг бөх сонирхогчид андахгүй тул ширхэгчлэн тоочих нь илүүц. Ж.Мөнхбат улсын наадамд барилдалгүйгээр Улсын заан цол авсан ховор тохиолдлыг эзэмшдэг. Баяр наадмын өмнөхөн болсон Монголын бүх ард түмний анхдугаар спартикиадаар амжилт үзүүлж, уг цолыг авчээ.

Харин түүнээс хойш авсан цол болоод чимгийг тоолох аргагүй. Улам нэмэх, олныг баясуулагч, бат нягт, баяр наадмын манлай, түмнээс төгөлдөр, улс даяар гайхамшигт, өнөд баясгалант, бүхнээ дурсгалт, манлайн баясгалант, үлэмж бадрах, тод сонин үзэсгэлэнт, бат нягт итгэлт, өнөд түвшин, хотлоор баясгагч, далай дайчин, даяар дуурсагдах, далай даян, дархан аварга гэх бөлгөө.

Үндэсний бөхөд Ж.Мөнхбат аваргын маань үлдээсэн орон зайг үгээр илэрхийлж, үзгээр тоймлох аргагүй том, бас олон. Үндэсний бөхтэй холбоотой үлгэр домог бүхэн Жигжидийн гэж эхэлж, Мөнхбат гэж төгсөнө.

“Үнээ саалгадаггүй хоёр Мөнх” гээд л сүсэглэж ярих нь холгүй түмэн олон Ж.Мөнхбат, Х.Баянмөнх хоёрын тэр жилийн барилдааныг хэзээ ч мартдаггүй. Тэр жилийн наадмын түрүү хэн хэн нь биш байтал, тэдний л тухай ярьсаар, дурссаар байх нь хачин. Үнээ саалгадаггүй хоёр Мөнхдөө хачин их хайртай учраас тэр.

Ж.Мөнхбат, Х.Баянмөнх хоёрын харилцааны талаар хэвлэлд янз бүрээр л бичдэг. Ж.Мөнхбат аварга “Баянаа бид хоёр ардын төрийнхөө баяр наадмаар түрүүлэхсэн гэж бие биенээ хурцалж байсан нь барилдааны тэмцэл юм. Түүнийг бөхийн зарим хорхойтнууд дэвэргэж хов живийн хутгуур болгодог. Муу үг модон улаатай гэдэг бузар цус л даа” гэж байсансан.

Үнэхээр энэ хоёр бөхөд эрийн жудаг, бөхийн зангараг, ааг омог, бяр тэнхээ тэгш заяажээ. Мөнхбат байгаагүй бол Баянмөнх гэж үгүй, Баянмөнх байгаагүй бол Мөнхбат гэж үгүй. Бие биедээ бууж өгч байгаагүй учраас, түмнийхээ өмнө өөр өөрийнхөөрөө үнэн байсан учраас цагийг эзэлсэн хэрэг.

Бараа бараагаа харалцаж, нэг нэгнийхээ өмнө хөндөлсөн дүүхэлзэж асан хоёр уулын нэг нь өнөөдөр алга. Цагийн хатуу, жамын хатуу гэж энэ.

Хэдэн жилийн өмнө Баянмөнх аварга нэг залуу бөхөд унаж байгааг үзэж суусан Мөнхбат аваргын нүдэнд нулимс цийлэгнэн “Аргагүй хүчинд автагдах гэдэг хэцүү юм” гэж амандаа сулхан хэлж байхыг гэргий Тамир нь харж, сонсчээ. “Юу ч гэмээр юм бэ дээ, нэг тийм харамссан, хайрласан гунигтай өнгө тэнд байхыг би мэдэрсэн” гэж ярьжээ. Тэгвэл Х.Баянмөнх аварга Мөнхбат аваргыг нэгийн даваанд унахад “Би үнэхээр эвгүй байдалд орсон. Мөнхбат аваргыг унахыг хараад бөхийнхөө дэвжээн дээр анх удаа айсан. Би өөр хүнтэй барилдаж явтал нүдний буланд Мөнхбат аваргатай адилхан хүн унах шиг болоход зог тусаад хартал аварга босч ирж байсан. Тэгэхэд би их эвгүй байдалд орж итгэл алдарч, учраа бөхөө арай гэж л давсан” гэж өгүүлсэн байдаг. 

Алаггүй ногоон дэвжээн дээрээ арслан бар шиг үзэлцэж явсан хоёр их аваргын нэгнийгээ гэж өмөрч буй сэтгэлийн хилийг одоо хэн торгоох вэ... Хэн хэнийгээ бэхлэн бөхөлж байсан хоёр утасны нэг нь тасрах шиг хөндүүрхэн, эмзэгхэн орчлонд одоо хэн аархаж, бяралхах болж байна вэ...

Ж.Мөнхбат аваргынхаа аатай, бяртайн бардамнал, залуу халууны омгорхол болж үлдсэн олон жишээнүүдээс цөөнийг зориуд онцлоё.

Улсын заан цол авсны дараа жил гурвын даваанд Өмнөговийн Манлайжавыг амалж аваад уначихсан нь ёстой л шуугиан тарьж дээ. 1962 оны наадам гэсэн үг. Манлайжав начин нэг, хоёрын даваанд учраагаа унагачихаад босгохдоо хоёр мөрөн дээрээс нь сэгсэрч босгоод байхыг мань Мөнхбат хараадхаж. “Унагасан хүнээ сэгсэрч босгодог энэ яасан бяртай хүн бэ. Энийг авч намайг сэгсэрч босгохыг нь харъя” гээд амлачихсан гэдэг юм. Тэгээд барилдааны явцад хоёр гараараа газар тулж, “Адгуус амьтанд л дөрвөн хөл гэж байдаг болохоос дөрвөн хөлтэй бөх гэж байдаггүй юм. Болсон болсон” гээд тахимаа өгчээ. Үүнээс хойш дэвжээ нь хэлтийдэггүй юм бол хазайхаа больсон гэдэг юм. Нэгэн удаа бөхчүүдтэй тойрч суугаад айраг ууж байхдаа "Богд­хан уулын ард нь ч, өвөрт нь ч түрүүллээ. Намайг унагах амьтан гарч ирээсэй, сүүлийн үед унаж үзсэнгүй. Унана гэж яадаг юм бэ" хэмээн аархаж байсан гэдэг. Ж.Мөнхбат аварга улсын цол авсны дараа нэг үе дээлээ хөөр­гөчихөөд ханхалзаж явдаг байж. Түүнийг хараад дургүйцсэн бөхчүүд "Чи наад дээлээ жаахан учиртай өмсөөч" гэхэд "Та нарын бяр их сайндаа атга атгаар ордог бол минийх хормой хормой­гоор орж байгаагаас цээж Энхтайв­ны гүүр давж, бөгс нь ард талд нь үлдчихээд байгаа юм" гээд л ханхалздаг байжээ.

Ид байх үедээ засуулдаа “Малгай тэгшхэн бариад, тугны тэнд очиж бай. Би нутгийг нь харуулж өгчихөөд очлоо” гэж хэлээд, төд удалгүй учраагаа даваад хэлснээрээ дэвээд ирдэг байж. Нэгэн бөх сонирхогч түүний талаар “Ж.Мөнхбат бодын шагайн адил онцгой лагс биетэй, царайлаг хайрын бурхан, одоо цагт бол супермэн явдаг байлаа. Тэр булиа эрд бурхан тэнгэр агуу их хүч тэнхээ, их оюун ухаан, зүс царай хайрласан тул эхнэр хүүхнүүд өөрсдөө эргүүлж, эмс охид атаархан гүйдэг байв” хэмээн бичиж байлаа шүү дээ.  

Ж.Мөнхбат аварга ид байхдаа улсын баяр наадамд Булганы “дүүгүүр” хэмээх Д.Гомбосүрэн начинг 2-3 удаа амлаад хаячихсан юм. Хамгийн сүүлд гэхэд 1965 онд ардын хувьсгалын 44 жилийн ойгоор зургаагийн даваанд начинг амлаж хаячихаад тахимаа авсан чинь “Чамайг салам зодно доо” гээд тахимаа өгч байна гэнэ дээ. Тэгтэл тэр жилийн наадамдаа аварга мөн л түрүүлэхэд Д.Гомбосүрэн начин жаахан халчихсан хүрч ирээд, Ж.Мөнхбат аваргыг татаж үнсэн баяр хүргээд “Ийм сайхан амьтныг хаана нь зодох билээ” гээд яваад өгсөн гэдэг. 

Ийм л энгүй их хүчтэн дэлхийн цээжинд, тэр дундаа зүрхэнд нь үдлээд буцлаа. Монгол минь дэлхийн зүрх гэвэл, Мөнхбат аварга маань тэр зүрхний аархаж цохилсон лугшилт нь байжээ. Олимпийн дэвжээнээс эх орондоо анхны медалийг авчирсан түүхэн гавьяа түүнийх юм. Ж.Мөнхбат аварга улсын чөлөөт бөхийн анхны шигшээ багийн гишүүн. 1967 онд Дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнээс анхны хүрэл медаль, 1968 оны олимпийн наадмаас анхны мөнгөн медаль авчирч байсан тамирчин. Түүний дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг удаа дараа дуурсгаж байсан болон үндэсний бөхөөр үзүүлсэн амжилтыг ньтөр засаг, ардтүмнээс өндрөөр үнэлж 1967 онд гавьяат тамирчин, 1991 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээснээс гадна 1990 оноос төрийн түшээгээр сонгож, Монгол улсынхаа анхны ардчилсан хуулийг батлалцаж явсан алдар цуутай аварга билээ.

Энэ орчлонг бардаж биш, бярдаж туулахын ид хав байлаа, тэр. Эр бор харцага энэхэн замбуудаа элин халихдаа ямархан суу алдраар нисэх тэнгэрээ хийдгийн баталгаа  нь байлаа, тэр. Мөнхгүй орчлонд Мөнхбат аваргын суудал эзгүйрч, зүүний магнай зэлээ эвхсэн тал шиг ханхайрлаа. Гэвч тэр тэнд дэвсээр л яваа байх даа. Хэнэггүй, хээгүй, хүүхэд шиг төрхгүйтэж л суугаа байх аа.

“Хэцсс, энд надтай бяр дүйх хүн лав алга. Эргэж Монголдоо төрнө” гэчихсэн л, аль хэдийн ааг бяраа  ил галын түүдэг шиг өрдчихсөн л суугаа байх даа, эвий муу аварга минь.

Д.Дамдинжав

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 48 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nyamgerel(66.181.178.177) 2018 оны 04 сарын 14

.... Радиогоор: Заан Баянмөнх энэ жил 21 настай, үндсэн захиргаа нь Увс аймаг, арслан Мөнхбат энэ жил 24 настай, үндсэн захиргаа нь Төв аймаг гэж.... нэвтрүүлж байв. Дахиад өрлөө... Заан давшингуй, арслан ухрангуй. Хав дөрвөлжин золгоод авлаа. Заан хий мурьж түрэнгүүт арсланг хонгодоод авлаа. Түрж хөөлөө. Хөлий нь өргөөд ирлээ. Арслан хариугүй уналаа.... Заан хөлий нь алдчихлаа. Арслан тэнцлээ. Тэнцэнгүүт хүчий нь дагуулан тонгорлоо. Заан тонгороонд тэссэнгүй уналаа. Ингээд улсын арслан Мөнхбат түрүүлж, заан Баянмөнх үзүүрлэлээ. Мөнхбат аварга боллоо.

0  |  0
bb(64.119.22.35) 2018 оны 04 сарын 13

ивий минь. нулимсаа бариж дийлсэнгүй. Монголдоо төрнөө

0  |  0
т(59.153.112.213) 2018 оны 04 сарын 11

монгол орондоо эргэн төрөх болтугай.

0  |  0
ЭРЛЭГ ПИЗДАА(202.179.24.151) 2018 оны 04 сарын 11

ЯС ҮНДЭС ЯРЬЖ ИРСЭН ХОРЧИН АРХИЧИН ТАМ РУУГАА ЗАЙЛАА БИЗ. ХЭНД ХАМААТАЙ ЮМ ПИЗДАА.

0  |  0
Nbukk(172.58.40.242) 2018 оны 04 сарын 11

Amiddaa bie bie ee hairla!!

0  |  0
Bagu(172.58.40.242) 2018 оны 04 сарын 11

Saihan amidarsaan mundag hun.

0  |  0
Nughh(172.58.40.242) 2018 оны 04 сарын 11

Amid bIhad ni heleh ugee ungursun hoino no hoshigordog teneguud

0  |  0
M(103.26.195.32) 2018 оны 04 сарын 10

Um Sain amaglan noirsog

0  |  0
Там руугаа зайлаа (202.179.24.125) 2018 оны 04 сарын 10

Төв Халх гэж цээжээ дэлдсэн, ойлгохгүй байж нэг л их Төвд тарни уншсан пиздаанууд.Хийж буян болоод мэдээгүй хүрээний Төвд лам нарын цус нь дууддаг юм байлгүй.Яс үндэс нутаг ус ярьж амьдарсан сагсуу архичин чинь та нарын л шүтээн байдаг юм байгаа биз.Монгол гэж битгий хуцацгаа.

0  |  0
trtr(64.119.20.243) 2018 оны 04 сарын 10

amidaaraa domog bolson hun baisandaa.um ma ni bad mi hum.

0  |  0
нутгийн ах(202.179.27.119) 2018 оны 04 сарын 10

Хэнэггүй, аархуу, харгүй, хоргүй цайлган үнэхээр Монгол эрийн бүрэн шинжийн бүрдэл, төв халхын бахархал байсан даа, аварга маань. Даваажаргал хүү аавыгаа орлох боллоо доо, хичээгээрэй. Аав чинь Монголд гайхагдсаар насаа элээлээ. Чи Монголдоо ч Япондоо ч гайхагдан аавыгаа залгаарай. 7 - р сарын наадмын башёд хичээж байгаад түрүүлээрэй. Чамайг дуудах бүрийд аавын чинь нэр дуудагдана, бид чих тавиад л сууж байна шүү дүү минь, машид хичээгээрэй.

0  |  0
darvin (202.55.180.2) 2018 оны 04 сарын 10

Jinhene Mongol eriin baharhal harahad l cetgel hodolgoj eriin hiimoriig cergeedeg aguu uhaantai egneshgui hurts uhaanii beleg temdeg culd ni bailaa ta uneheer ene medeeg concood cetgel mini ezguireh shig canagdlaa Mongoldoo ergen toroh boltugai

0  |  0
h(112.72.8.98) 2018 оны 04 сарын 10

Um ma ni bad mi xum

0  |  0
зочин(202.179.31.109) 2018 оны 04 сарын 10

Монголдоо эргэж төрөх болтугай.

0  |  0
mundag boh(122.201.22.219) 2018 оны 04 сарын 10

Halhiin saihan abarga min mongoldoo ergen toroh boltugai aguu hun baij dee eh delhiinhee horsond taiban noirsdoo urgelj duursagdah ih abarga

0  |  0
би(103.9.90.98) 2018 оны 04 сарын 10

Сайхан хүний тухай Сайн хөрөг бичжээ.

0  |  0
123(43.228.129.165) 2018 оны 04 сарын 10

durvud bolj toreerei

0  |  0
Toogii(210.179.96.71) 2018 оны 04 сарын 10

Saihan bichjee,yalimgui goesniig n mdj bga ch oirdoo iim niitlel unshaagui udjee.

0  |  0
Сүх(112.72.6.198) 2018 оны 04 сарын 10

Энгүй сайхан аварга минь бурхны орноо зорилоо.Та монгол бөхийн ид хав гайхамшигийг үзүүлээд алдар гавьяагаа дуурсгаад одлоо.Эгэлгүй их аварга тантай нэгэн үед хамт амьдарч,таныг харж баясч,бас тантай хормхон ч гэсэн хөөрөлдөж явсан минь надад бахархал юм.Та минь мөнхөд дуурсагдах болно.Ум сайн амгалан болтугай.Хурай хурай хурай

0  |  0
хэнтийгээс(112.72.8.226) 2018 оны 04 сарын 10

нулимс дүүрэн нүд бүрэлзээд арайхийж уншив,маш сайхан бичжээ,,,,ум сайн амгалан болтугай

0  |  0
zochin(116.44.154.116) 2018 оны 04 сарын 10

estoi unen saihan bichjee nulmis....

0  |  0
зочин(124.158.95.14) 2018 оны 04 сарын 10

ГАЙХАМШИГТАЙ САЙН АВАРГА БАЙСАН ШҮҮ.УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ???

0  |  0
Oogii (109.41.131.22) 2018 оны 04 сарын 10

Uneheer saihan bichsen bna

0  |  0
ээж хүн(103.9.90.98) 2018 оны 04 сарын 10

Төрөх үхэх үнэн авч, бахархал болж, бага бус амьдарсан ч, хайран санагдаад, энэ бичсэнийг нулимс мэлтэлзүүлэн уншив, сайхан шившлэг шиг бичжээ.

0  |  0
Цэрэнтөмөр.(27.123.214.122) 2018 оны 04 сарын 10

Тэнгэрийн орондоо амар тайван нойрсдоо.даанч сайхан аварга минь таны алдар нэр хэдэн арван зуунаар монгол түмнийхээ сэтгэл зүрхэнд хоногшсоор үлдэнэ ээ.аварга минь .та минь алдар гавьяагаа дуурсгасаар байх болноо.

0  |  0
зочин(202.179.27.86) 2018 оны 04 сарын 10

үнэхээр сайхан бичсэн байна шүү.

0  |  0
zochin (139.5.216.192) 2018 оны 04 сарын 10

MASH GOYO NIITLEL BOLSON BAYNA , MUJU AWARGA NUDEND KHARAGDTAL , UM MAANI BAD MI KHUM

0  |  0
хайран сайхан(202.9.40.5) 2018 оны 04 сарын 10

Ээ дээ, мөн ч гунигтай байна шүү

0  |  0
Top